"Мандухай сэцэн хатан"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary

Уйгарын [[Исмэл тайш]] зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хавт Хасарын хойч, Хорчин аймгийн [[Өнөболд ван]] элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:

"{{Эшлэл|Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?

Хасарын үр чиний өвийг бид иднэүү?

Өргөж үл болох үүдтэй билээ.

Алхаж үл гарах босготой билээ.

Хааны минь үр байтал

Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?"}} гэж хариу барив.

Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл
Мандухай сэцэн энэ тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:

“Хасарын{{Эшлэл|Хасарын үрд очвол

Хар мөр татаж

Хамаг улсаасаа хагацаж

Цагаан мөр татаж

Цахар түмнийг эзэлж

Цаглашгүй нэр алдаршина”алдаршина}} гэж хэлжээ.

Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж, өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сатайд:

“Хааны{{Эшлэл|Хааны үрийг өчүүхэн гэж

Хамаг улсыг үгүй гэж

Хасарын үрийн их гэж

Хаашаа үг хэлэх буй”буй}} хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ.

Тийнхүү 1470 оны Цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж яв хэмээн даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, Ордос дахь эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:

“Хар{{Эшлэл|Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.

Хааны чинь үр нярайдав гэж

Хадар авхайн үр гавьяа гэхэд

Эзэн хөвгүүнийг минь алдав гэж

Эм биеэ мэдэж эчвээс

Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би”би}} гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна.

Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг [[Чингис хаан]], эш хатан [[Бөртэ үжин]] нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг [[Хавт Хасар]]ын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.

Мөн Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах энэ үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:

“Эрхт{{Эшлэл|Эрхт хаан эцэг минь

Эш хатан эх минь

Дотоод энгэрт минь

Долууланд нь Болд нэр өгч

Гал голомтыг чинь сахиулъя

Газар нутгийг чинь эзлүүлье”эзлүүлье}} гэсэн бөлгөө хэмээн түүх, судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ.

Батмөнх даян хаан төр барих чадвартай болоогүй балчир байсан тул Мандухай сэцэн хатан түүний хатан нь болж “Эрхт Боржигины унтарч байсан галыг асаасан” байна.

Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:

“Бурхан{{Эшлэл|Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,

Богд эзний үрийг тэтгэж

Буруу гэмтнийг гишгэн оруулж

Эзэн хаан өссөн тул

Эрхэм түшмэл танд тушаасугай

Үүнээс цаашид та нар засгаа баригтун”баригтун}}

Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна.
Түүний дурсгалыг хүндэтгэн монголчууд 1989 онд "[[Мандухай сэцэн хатан (кино)|Мандухай сэцэн хатан]]" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон.
Билэг танхай яруу найрагч [[Ренчиний Чойном|Чойном]] "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн

{{Эшлэл|... Шулуун бус адармаатай түүхийн

Шулуун бус адармаатай түүхийн

Чулуун хуудсууд эргэж байхад

Халуун тэмцлийн тоосон дунд

Саран дугараг бамбай атгаж

Исгэрээд ирэх гилбэрт сумыг

Ирмэгч үгүй сөрж явсан юм..." хэмээн шүлэглэсэн байдаг.
|Autor = [[Ренчиний Чойном]]
|Quelle = «Монгол бүсгүй» шүлэг}} хэмээн шүлэглэсэн байдаг.

== Ашигласан номын жагсаалт ==
141,230

edits