"5 сарын 2"-ны өөр хувилбарууд

* 1876 - Болгарт дэгдсэн "Дөрөвдүгээр сарын бослого" дарагдав.
* 1879 - Испанийн улстөрч Пабло Иглесиас "Испанийн социалист хөдөлмөрийн нам"-ыг Мадрид хотноо байгуулжээ.
* 1885 - Кат Найфын тулаанд Крий болон Ассинибой омгийн дайчдыг Канадын цэргүүд буулган авав. Ингэснээр Баруун хойд нутгийн бослогод Канадын арми хамгийн том ялалтаа байгуулсан юм.
*
** Бельгийн хаан II Леопольдын зарлигаар африкийн "Конгын чөлөөт улс"-ыг байгуулжээ.
* 1889 - Этиопын эзэн хаан II Менелик Вучалын гэрээнд гарын үсэг зурснаар Италичууд Эритри улсыг захирах болов.
* 1918 - Америкийн автомашины алдарт "Женерал Моторс" компани "Шевроле Моторс" компанийг эгнээндээ нэгтгэжээ.
* 1933 - Нацистийн Германы удирдагч [[Адольф Гитлер]] үйлдвэрчний эвлэлийн бүх байгууллагыг хориглов.
* 1941 - Энэ оны эхэнд Их Британийн өдөөн турхирсан Иракын төрийн эргэлтээс хойш анх удаагаа Иракын угсаа залгамжлах хунтайж Абд аль-ла эрх мэдлээ хүчирхэгжүүлж эхэлжээ.
* 1945 - Дэлхийн II дайн: Берлиний уналт: Зөвлөлтийн улаан арми Берлинд нэвтэрч Германы цэргүүдийг олзлов. Рейхстагын ордоны оройд ЗХУ-ын Төрийн далбааг мандуулжээ.
** Дэлхийн II дайн: Нацистын Германы генерал Хайнрих фон Виетинхоффын тушаалаар Италид байсан Вермахтын бүх анги нэгтгэл бууж өгөхөөр болов.
** Дэлхийн II дайн: АНУ-ын нисэх хүчний 82-р дивиз Вөббелиний бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ. Энэ лагерьт гэм зэмгүй 1,000 гаруй хүн амиа алдсан юм.
** Дэлхийн II дайн: Австрийн хэл дээр орших Дашаугийн бөөнөөр хорих лагерийг АНУ-ын 522-р явган цэргийн баталлион чөлөөлжээ. Тэд хэдэн зуун хоригдлыг сулласан байна.
* 1952 - Дэлхийн хамгийн тийрэлтэт хөдөлгүүрт агаарын тээврийн "Де Хаввиланд Комет 1" хөлөг Их Британийн Лондонгоос Өмнөд Африкийн Йоханнесбургыг чиглэн нисчээ.
* 1964 - Вьетнамын дайн: АНУ-ын нисэх онгоц тээвэрлэх хөлөг онгоц "Кард" хүчтэй дайралтын улмаас Сайгон орчимд живэв.
** 8,000 метрээс дээш өндөртэй 14 хайрханы сүүлийнх нь болох Шишапангма хайрханд авирах анхны оролдлого хийгджээ.
* 1982 - Фолклендын дайн: Британийн цөмийн зэвсэг тээвэрлэгч шумбагч оноц "Конкуайрор" Аргентиний талын дайралтын улмаас сүйрэв.
* 1986 - Чернобилийн осол: Цөмийн цахилгаан станцын ослоос хойш зургаан хоногийн дараа Припят хотын бүх хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
* 1989 - Унгар улс Зүүн Германтай хиллэсэн хилийн дагуух хашаануудыг буулгаж эхэлжээ.
* 1995 - Хорватын тусгаар тогтнолын төлөөх дайн: Бүгд найрам Серб Крайнагийн армий Загреб хотод бөмбөг дэлбэлсний улмаас долоон хүн амиай алдаж, 175 хүн шархдав.
* 1998 - Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.
* 1999 - Панамын сонгууль: Тус улсын Ерөнхийлөгчөөр Мирея Москосо сонгогдов. Тэрээр энэ суудалд суусан тус улсын анхны эмэгтэй улстөрч болжээ.
* 2000 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ын Армийн хэрэгцээнд байршил тогтоох "GPS" төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөв.
* 2008 - Мьянмарт дэгдсэн Наргис хар салхины улмаас хөрсний нуралт болж 138 мянган хүн амиа алдаж, хэдэн сая хүн орох оронгүй болжээ.
* 2011 - 2001 оны Есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль Кайда бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчин Пакистаны Абботтабад хотод устган хөнөөжээ.
** Канад улсад 41 дэх удаагийн холбооны сонгуульд болов. Сонгуульд Консерватив нам ялалт байгуулж Стивен Харпер Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлджээ.
* 2012 - Норвегийн суут зураач Эдвард Мюнкын зурсан "Хашхираан" уран зураг Нью-Йоркын дуудлага худалдаагаар 120 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болсон юм.
* 2014 - Афганистаны Бадахшан хотод хөрсний нуралтын улмаас 2,500 гаруй хүн ор сураггүй болжээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==
* [[1868]] - [[Балингийн Цэрэндорж]], [[Монгол Улсын Ерөнхий Сайд]] († [[1928]])
1,225

edits