Астрал аялал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''Астрал аялал''' нь хүн өөрийн физик биеэ орхиод сүнсэн биеэ ашиглаж, бодсон даруйдаа хүссэн газраа очиж, шувуу шиг нисэх, хана нэвтэлж явах, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзах, үл үзэгдэгч хүн болно гэсэн үг юм. Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг [[эфир]], [[астрал]], [[менталь]], [[Каузал]],[[Буддик]], [[Атман]] гэхчилэн нэрлэдэг байна.
 
== Астрал аялал хийх арга ==
Бясалгал нь астрал хийхэд хамгийн нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бөгөөд өдөр бүр хийх нь өөрт тань болон астрал аялал хийхэд сайн нөлөөтэй.
 
1. Төсөөллийн арга : Ихэнх хүмүүс энэ аргыг ашигладаг ба хүн бүр өөр өөрийн гэсэн төсөөллөө ашиглан астрал аялал хийдэг. Жишээ нь- өөрийгөө астрал ертөнцөд байна, биеэсээ гарж байна, өөрийгөө дээрээс харж байна гэж төсөөлдөг.
 
2.Долгионы арга : Тархины давтамж буруулдаг тусгай долгионы тусламжтайгаар астрал хийж болдог. 
 
3. Тарнийн арга : Дуу авианы хүчний тусламжтайгаар тарнийн хүчийг ашиглан биендээ тарнийн хэлбэлзлийг үүсгэснээр астрал аялал хийх.
 
4. Ховсын арга : Өөрийгөө биеэс гарч байна, астрал аялал хийж байна хэмээн өөртөө үгэн ятгалга өгч, өөрийгөө аажим аажмаар ховсдон итгүүлснээр астрал аялал хийж болно.
 
5. Тодорхойлох арга : Сэрүүн байхдаа өөрөөсөө : Би астрал ертөнцөд байна уу? физик ертөнцөд байна уу? хэмээх асуултыг өдрийн турш сэрүүн байхдаа аль болох олон удаа асууснаар унтаж байхдаа үүнийгээ асуусан тохиолдолд астрал аялал хийх боломжтой.
 
Таны астрал бие физик биеэс тусгай хэмжигдэхүүний тусламжтайгаар гарч сүнсний ертөнцөөр аялахыг астрал аялал гэнэ. Астрал бие физик бие хоёр хоорондоо мөнгөн утсаар холбогддсон байдаг ба энэ мөнгөн утас тасрашгүй бат бөх, сунах чадвартай учраас биендээ эргэж орохгүй байх, сүнсний ертөнцөд үлдэх гэх мэт эрсдэл гарахгүй.
 
=== Астрал хийх үед өрнөх үе нь ===
'''Бэлтгэл үе''' (Энэ үе нь өөрийнхөө оюун санаагаа цэгцэлж биеэ сулруулан астрал аялал хийхэд бэлэн болох үе юм.)
 
'''Өрнөл''' (Бэлэн болсон астралаа физик биенээсээ гаргах үе бөгөөд хамгийн чухал үе ба таны зүрх чинь дэсэлж чичирхийлэлд орох болно.Энэ нь үед маш тайван байх бөгөөд сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. )
 
'''Гарах үе''' (Астрал бие физик биеээс гарж астрал ертөнцлүү орох үе)