Астрал аялал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''Астрал аялал''' нь хүн өөрийн физик биеэ орхиод сүнсэн биеэ ашиглаж, бодсон даруйдаа хүссэн газраа очиж, шувуу шиг нисэх, хана нэвтэлж явах, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзах, үл үзэгдэгч хүн болно гэсэн үг юм. Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг [[эфир]], [[астрал]], [[менталь]], [[Каузал]],[[Буддик]], [[Атман]] гэхчилэн нэрлэдэг байна.
 
== АСТРАЛ АЯЛЛЫН АШИГ ТУС ==
Адал явдал дүүрэн амьдрал – Хүссэн цагтаа дуртай газруудаараа аялан бүх зүйлийг мэдрэх, '''Индиана Жонс''', '''Булш ухагч''' зэрэг кинон дээр гардаг шиг та өөрийн астрал биеэр эртний соёл, [[асурын ертөнц]], холхи ирээдүйгээр аялах боломжтой болно.
* Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно. [[Гизагийн пирамид]] хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно.
* Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, [[Жомолунгма|Эверестийн оргилд]] хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ.
* Тэнгэр огторгуйд хурдан ниснэ.
* Ямар ч газар телепортац хийн очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм.
* Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, 4 дэх хэмжээст ертөнцөөр аялна.
* Сансарын ертөнцүүдээр зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ.
 
* Бодит Ертөнцийг илүү өргөн хүрээнд мэдэрснээр физик ертөнцөд илүү ухаалаг амьдарч сурах
* Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ойлгох болно.
* Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна.
* Үхэл, болон бусад айдсуудаас сална.
* Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно.
* Далд мэдрэхүгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
 
* Астрал ертөнцүүд дахь Акашийн Товчооныг үзэснээр 3 хэмжээст ертөнцийн ирээдүйг таамаглаж болно.
Астрал аяллын тусламжтайгаар хэмжээ хязгааргүй эрх чөлөөт мэдрэмжийг мэдэрснээр амьдралын чанар дээшилдэг байна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайтар төсөөлж сурах нь амжилтанд хүрэх нууц юм. Айдсаас салан, хүссэнээрээ амьдарч байгаагаар өөрийгөө төсөөлөөд үзэхэд л астрал аялал гайхалтай санагдана. Энэ бүгдийг сурахын тулд мэргэжлийн зөвөлгөө, удирдлага хэрэгтэй.
.
Энэ үйл явдал таны сүнсийг өөрчилж, оюун санааны бодит боломжийг нээн, амьдралын агуу утга учир, дээд оюун ухаан, Ертөнцийг ухаарах боломж олгодог.
Таны зүрх гэрэл, хайраар дүүрч, та амар амгаланг бүрэн дүүрэн мэдэрснээр хүмүүсийг өөртөө татах амар тайван байдал, өөртөө итгэх итгэл танаас цацрах болно.
 
== Астрал аялал хийх арга ==