Патент: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
1883 оны [[Аж үйлдвэрийн өмчийн тухай Парисын конвенц|Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц]] нь олон улсын түвшинд патентын харилцааг албан ёсоор зохицуулж өгсөн. Тус конвенцыг байгуулахаас өмнө барууны улс орнуудад оюуны өмчийн хулгай асар их явагдаж байсан бөгөөд энэ нь үндсэндээ энэхүү чухал эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хүргэжээ. Орчин үед улс орнууд үндсэндээ тухайн эрх зүйн баримт бичгийг өөрсдийн дотоодын хууль тогтоомжийг боловсруулахад ашигладаг. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хамгийн анх Патентын тухай хуулиа баталсан.<ref>{{cite web|url=http://www.wipo.int/wipolex/en/profile.jsp?code=MN|title=ДОӨБ-ын албан ёсны цахим хуудас|accessdate=2017.01.07}}</ref> Өнөөдрийн байдлаар Монгол улсад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан хуулийг мөрдлөгө болгон ашиглаж байна.<ref>{{cite web|url=http://legalinfo.mn/law/details/440?lawid=440 |title=Legal Info.mn|accessdate=2017.01.07
}}</ref> Ерөнхийдөө бол улс орон бүрийн эрх зүйн тогтолцоо өөр байдгаас шалтгаалан патентын эрх авах үйл явц болон дүрэм журам харилцан адилгүй байдаг. Гэхдээ улс орнууд Парисын конвенцид нэгдэн орсноор өөрсдийн үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн доод хязгаар гэдэг зүйлийг бий болгож жигдлэлт хийж байгаа билээ.
 
 
 
===Патентын эрхийн хамгаалалт===
 
{{Инфобокс
Line 50 ⟶ 54:
 
}}
 
===Патентын эрхийн хамгаалалт===
 
Монгол Улсын хэмжээнд оюуны өмчийн тухай ойлголт харьцангуй сул байдаг учраас дийлэнх хүмүүс патент болон [[зохиогчийн эрх]] хоёрыг хооронд нь хольж хутгах тохиолдол бий. Хэдийгээр патент болон зохиогчийн эрх нь хоёулаа оюуны өмчийн нэг төрөл боловч, хамгаалах субьект, эрх эзэмших хугацаа, эдлэх эрх болон эрх авах шалгуурын хувьд тодорхой ялгаануудтай. Патент нь үндсэндээ аж үйлдвэрийн өмчийг хамгаалдаг. Үүнийг дээрх хэсэгт аль хэдийн дурдсан. Аж үйлдвэрийн өмч нь цаашид гурван төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь цэвэр техник технологийн шинжтэй зохион бүтээлүүдийг хэлдэг. Техник технологийн зохион бүтээл нь цоо шинэ тоног төхөөрөмж, машин технологи, бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар болон тэдгээрийн сайжруулалтуудыг хэлнэ. Шинээр зохион бүтээсэн бүтээлдээ патентын хамгаалалт авснаар зохион бүтээгчид тухайн бүтээлийг ашиглах, шилжүүлэх болон лизенцлэх онцгой эрхийг олж авдаг.<ref>{{cite web|url=http://legalinfo.mn/law/details/440?lawid=440 |title=Патентын тухай хууль - 17 дугаар зүйл|accessdate=2017.01.07