Зохиогчийн эрх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Бүтцийн өөрчлөлт
Нэмэлт мэдээлэл оруулав
Мөр 1:
'''Зохиогчийн эрх''' (Англиар "author's right/copyright") гэдэг нь өвөрмөц шинж бүхий оюуны бүтээл туурвисан бүтээгч буюу зохиогчид хууль ёсны дагуу тухайн бүтээлийг цаашид хэрэглэж, түгээхээр олгож буй онцгой эрхийг хэлдэг. Онцгой эрхийг зөвхөн тодорхой цаг хугацааны туршид эзэмших боломжтой. Тухайн эрх нь бүрэн төгс биш бөгөөд зарим нэг тодорхой хязгаарлалтууд болон үл тооцогдох нөхцөлөөр хязгаарлагддаг, жишээ нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд шударга хэрэглээ гэсэн зарчмын дагуу бусад хүмүүс зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг ашиглаж болдог. Зохиогчийн эрхийн нэг ном сул тал гэвэл уг эрх зүйн хамгаалалт нь зөвхөн зохиогчийн бүтээлээ илэрхийлж буй арга замыг хамгаалдаг бөгөөд түүний гаргаж буй цаад санааг хамгаалдаггүй юм. Өөрөөр хэлбэл зохиогчийн эрх нь хэн нэгний санааг бус, тухайн санааг илэрхийлж буй арга замыг хамгаалдаг гэсэн үг. <ref>{{cite web|url=http://www.bitlaw.com/copyright/unprotected.html#ideas|title=Works Unprotected by Copyright Law|publisher=Bitlaw|author=Daniel A. Tysver}}</ref><ref>{{cite web|url=http://digital-law-online.info/lpdi1.0/treatise9.html|title=Legal Protection of Digital Information|page=''Chapter 1: An Overview of Copyright'', Section II.E. Ideas Versus Expression.|author=Lee A. Hollaar}}</ref>
 
Зохиогчийн эрх нь [[Оюуны өмч|оюуны өмчийн]] нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орнууд зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлуудыг заавал биет хэлбэрт "оруулж, буулгасан" байхыг шаарддаг. Зохиогчийн эрхийг дийлэнх тохиолдолд хэд хэдэн зохиогчид хамтран эзэмшдэг бөгөөд тэдгээр хүмүүс тус бүртээ тодорхой хэсэг эрхийг эзэмшиж, цаашид хэрэглэж аль эсхүл тухайн эрхийг бусдад лицензлэх боломжтой. Зохиогчийн эрх эзэмшиж буй хүмүүсийг эрх эзэмшигчид гэдэг.<ref>{{Citation|title=Copyright|publisher=University of California|year=2014|url=http://copyright.universityofcalifornia.edu/ownership/joint-works.html|accessdate=2014-12-15}}</ref><ref>http://www.jetlaw.org/publish/journal-conventions/</ref><ref>https://books.google.de/books?id=kz1F6uAHtaEC&pg=PA81&dq=%22rights+holder%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwiG4OnUo87RAhXqBcAKHQgZAD8Q6AEIHDAA#v=onepage&q=%22rights%20holder%22&f=false</ref><ref>https://books.google.de/books?id=xD_iBwAAQBAJ&pg=PT465&dq=%22rights+holder%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwiG4OnUo87RAhXqBcAKHQgZAD8Q6AEIKDAC#v=onepage&q=%22rights%20holder%22&f=false</ref> Дээр дурдсан хэсэг бүлэг эрхэд голдуу дараах эрхүүд багтдаг. Үүнд: [[олшруулах эрх]], [[үүсмэл бүтээл туурвих эрх]], зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг цаашид түгээх эрх, олон нийтийн өмнө тоглолт зохион байгуулах эрх болон [[ёсны эрх]] гэх зэрэг эрхүүд багтана.<ref>{{Citation|title=17 U.S.C. § 106|publisher=United States of America|year=2011|url=http://www.copyright.gov/title17/92chap1.html#106|accessdate=2014-12-15}}</ref>
Мөр 60:
* ''үүсмэл бүтээл болгон өөрчлөх;''
* ''түрээсээр ашиглуулах'' <ref>МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх: http://www.legalinfo.mn/law/details/283</ref> боломжийг олгодог байна.
Шинэ бүтээл туурвисан зохиогч өөрийн эрхийг баталгаажуулахын тулд зохиогчийн эрхийг хариуцсан албан ёсны байгууллагад өөрийн бүтээлийг бүртгүүлэх ямар нэгэн шаардлага байхгүй. Гэхдээ хэрвээ тэр хүсвэл зохиогчийн эрхээ албан ёсоор тухайн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авах боломжтой. Монгол Улсын хэмжээнд Оюуны өмчийн газар нь энэ ажлыг хариуцан гэрчилгээ олгодог. Үүнээс гадна зохиогчийн эрх нь патентын адил нутаг дэвсгэрийн шинжтэй байдаг тул зарчмын хувьд Монгол Улсад туурвисан бүтээл зөвхөн Монгол Улсад л хүчинтэй байх ёстой. Гэтэл орчин цаг үед дэлхий ертөнц даяаршиж, интернет цахим орчинд хэрэглэгч бүр өөрийн дуртай мэдээллээ оруулж, түгээх боломжтой болсон учраас зохиогчийн эрхийг компьютерын эрин үед хамгаалах асуудал уран зохиолчид, уран бүтээлчид, бодлого боловсруулагчид болон бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл учруулсаар байна. Дэлхийн улс орнууд оюуны хулгайтай тэмцэхээр янз бүрийн арга хэмжээ авч байгаа боловч уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүртэлх замыг туулжээ. Оюуны хулгайг мөн [[бүтээлийн хулгай]] гэж нэрлэдэг.
 
== Ашигласан материал ==
{{Reflist|30em}}