Тюринг тест: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "File:Turing test diagram.png|thumb|Тюринг тестийн стандарт дүрслэл. Тоглогч С зөвхөн бичгээр асуулт асуу..."
(Өөрчлөлт алга)

02:05, 24 Нэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Алан Тюринг 1950 онд машин хангалттай оюунлаг эсэхийг тодорхойлох Тюринг тестийг анх гаргаж ирсэн байдаг.

Тюринг тестийн стандарт дүрслэл. Тоглогч С зөвхөн бичгээр асуулт асууж хариулах замаар тоглогч А болон тоглогч В-н аль нь хүн аль нь компьютер болохыг тодорхойлох даалгавартай.

Машин нь шалгагчийн бичгээр (одоо хүнтэй ярилцаж байгаа) өгсөн асуултанд хариулах бөгөөд машин хариулсан уу хүн хариулсан уу гэдгийг шалгагч ялгаж танихгүй бол шалгалтыг давсанд тооцоно. Энэхүү шалгалтыг давахад машин дараах чадваруудтай байх хэрэгтэй.

  • Эх хэл боловсруулалт (Англи: Natural language processing) нь Монгол хэлээр харилцах боломжтой
  • Мэдлэгийг дүрслэх (Англи: Knowledge representation) нь сонссон эсвэл мэддэг мэдлэг ээ хадгалах
  • Тунгаан бодох (Англи: Automated reasoning) нь хадгалагдсан мэдээллээс асуултанд хариулах болон шинэ дүгнэлт гаргах
  • Машин сургалт (Англи: Machine learning) нь шинэ нөхцөл байдлыг илрүүлэх, тусгаж авах болон урьдчилан таамаглах чадваруудтай байхаас гадна Турины бүрэн тестэд шалгагч видео дүрс болон биет оруулдаг тул
  • Машин хараа (Англи: Computer vision) нь объектийг тодорхойлох болон
  • Роботик (Англи: Robotics) нь тухайн объектийг хөдөлгөх болон өөрчлөх нэмэлт чадваруудтай байх хэрэгтэй. Эдгээр 6 салбар нь хиймэл оюун ухааны үндсэн салбарууд юм.

Эх сурвалж