Зохиогчийн эрх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Нэмэлт мэдээлэл оруулав
Мөр 3:
Зохиогчийн эрх нь [[Оюуны өмч|оюуны өмчийн]] нэг төрөл бөгөөд зарим нэг төрлийн бүтээлч ажилд хамааралтай. Ихэнх улс орнууд зохиогчийн эрхийн хамгаалалттай ажлуудыг заавал биет хэлбэрт "оруулж, буулгасан" байхыг шаарддаг. Зохиогчийн эрхийг дийлэнх тохиолдолд хэд хэдэн зохиогчид хамтран эзэмшдэг бөгөөд тэдгээр хүмүүс тус бүртээ тодорхой хэсэг эрхийг эзэмшиж, цаашид хэрэглэж аль эсхүл тухайн эрхийг бусдад лицензлэх боломжтой. Зохиогчийн эрх эзэмшиж буй хүмүүсийг эрх эзэмшигчид гэдэг.<ref>{{Citation|title=Copyright|publisher=University of California|year=2014|url=http://copyright.universityofcalifornia.edu/ownership/joint-works.html|accessdate=2014-12-15}}</ref><ref>http://www.jetlaw.org/publish/journal-conventions/</ref><ref>https://books.google.de/books?id=kz1F6uAHtaEC&pg=PA81&dq=%22rights+holder%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwiG4OnUo87RAhXqBcAKHQgZAD8Q6AEIHDAA#v=onepage&q=%22rights%20holder%22&f=false</ref><ref>https://books.google.de/books?id=xD_iBwAAQBAJ&pg=PT465&dq=%22rights+holder%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwiG4OnUo87RAhXqBcAKHQgZAD8Q6AEIKDAC#v=onepage&q=%22rights%20holder%22&f=false</ref> Дээр дурдсан хэсэг бүлэг эрхэд голдуу дараах эрхүүд багтдаг. Үүнд: [[олшруулах эрх]], [[үүсмэл бүтээл туурвих эрх]], зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг цаашид түгээх эрх, олон нийтийн өмнө тоглолт зохион байгуулах эрх болон [[ёсны эрх]] гэх зэрэг эрхүүд багтана.<ref>{{Citation|title=17 U.S.C. § 106|publisher=United States of America|year=2011|url=http://www.copyright.gov/title17/92chap1.html#106|accessdate=2014-12-15}}</ref>
 
== Зохиогчийн эрхийн хамгаалалт ==
1886 онд байгуулагдсан [[Утга зохиол болон урлагийн ажлыг хамгаалах тухай Бернийн конвенц]] нь олон улсын түвшинд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн суурь үндсийг тавьж өгсөн байдаг. Тухайн цаг үед улс орнууд зохиогчийн эрхийг голдуу хоёр талын гэрээ байгуулан хамгаалдаг байжээ. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталж<ref>http://www.wipo.int/wipolex/en/results.jsp?countries=MN&cat_id=11</ref>, улмаар Бернийн конвенцид 1997 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэгдэн орсон байна.<ref>http://www.embassymon.at/mn/монгол-улсын-нэгдэж-орсон-олон-талт-гэрээ-конвенц</ref>
 
Зохиогчийн эрх нь патентын эрхийн адил эрх эзэмшигчид хэд хэдэн онцгой эрхийг олгодог. Энэ онцгой эрх нь дийлэнх улс орнуудад зохиогчийн амьдралын туршид болон түүнийг нас барснаас хойш 50 жилийн туршид хүчин төгөлдөр үйлчилсээр байдаг. Монгол Улсын [[Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль]]<nowiki/>д<ref>МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа: http://www.legalinfo.mn/law/details/283</ref> энэ зарчмын дагуу эрхийн хугацааг нас барснаас хойш 50 жилийн туршид үйлчилнэ гэж заажээ. Зохиогчийн эрх нь дотроо хоёр төрөлд хуваагддаг. Энэ нь [[ёсны эрх]] болон [[эдийн засгийн эрх]]<nowiki/>ийг хэлдэг. Тухайн хоёр төрлийн эрх нь цаашид задран хэд хэдэн үйл ажиллагааг хориглож, таслан зогсоох боломжийг олгодог. Тухайлбал зохиогчийн [[ёсны эрх]] (буюу эдийн бус баялгийн эрх) нь цаашид задран:
* ''бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;''
* ''зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;''
* ''бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;''
* ''бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох''<ref>МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 11 дүгээр зүйл. Эдийн бус баялгийн эрх: http://www.legalinfo.mn/law/details/283</ref> боломжийг олгодог.
Харин [[эдийн засгийн эрх]] нь цаашид задран:
* ''бүтээлийг хуулбарлах;''
* ''бүтээлийг нийтлэх;''
* ''бүтээлийг нийтэд түгээх;''
* ''үүсмэл бүтээл болгон өөрчлөх;''
* ''түрээсээр ашиглуулах'' <ref>МУ-ын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх: http://www.legalinfo.mn/law/details/283</ref> боломжийг олгодог байна.
{{Инфобокс
|name = Infobox/doc