Элэгний B вирус: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 28:
==Нээгдсэн түүх==
 
Элэгний В вирусыг 1967 онд анх [[Барух Бламберг]] тодорхойлсон бөгөөд Австралийн антиген (эсрэг төрөгч) гэж нэрлэж байжээ. Үүнээс өмнө хүн төрлөхтөнтөрөлхтөн ийлдэсний шар өвчин гэдгээрээ аль хэдийн танил болсон байсан бөгөөд халдвартай хүний цусаар дамжин халдварладаг бүх бие шарладаг өвчний талаар бичиж үлдээсэн түүхэн баримтууд зөндөө байдаг. Элэгний В вирусын нээгдсэн түүх нь өөрөө их сонирхолтой юм. Учир нь Бламберг ийлдэсний шар өвчний үүсгэгчийг нээхийг анхлан зориогүй байсан бөгөөд Австралийн уугуул иргэний ийлдсэнд агуулагдах нэгэн зүйл нь Австралид шинээр ирэн суурьшсан хүмүүсийн ийлдэстэй холих үед тунадасжих урвал явагдаж байгааг санамсаргүй ажигласан байна. Энэ үед эсрэг төрөгч болон эсрэг биеийн тухай ойлголт аль хэдийн тогтворжсон байсан бөгөөд уугуул иргэдийн нэлээдгүй хувьд байх ямар нэгэн эсрэг төрөгч нь бусад австралын оршин суугчидийн эсрэг биетэй урвалд орж байгаа нь эргэлзээгүй байлаа. Улмаар уг урвалд орж байгаа эсрэг төрөгч нь ийлдэсний шар өвчний үүсгэгч болохыг нээж уг нээлтээрээ 1976 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн 1969 онд, элэгний В вирусыг нээснээс хоёрхон жилийн дараа анхны вакциныг мөн Бламберг нээсэн билээ.
 
==Бүтэц==