Жамбын Пүрэв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Зураг нэмж орууллаа
Мөр 1:
[[Файл:Purev.jpg|thumb|Жамбын Пүрэв]]
'''Жамбын Пүрэв''' (1921 оны 2-р сарын 18 - 2011 оны 4-р сарын 4) Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч. Төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Өргөн Ширэг гэдэг газар малчин ард Жамбын гэр бүлд төржээ. Бага насаа өвөг эцгийн гэрт өнгөрөөж 1937 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикад ажилчин, 1939 онд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан улмаар офицерийн сургууль төгсч, тэндээ курсын даргын алба хааж байгаад 1943 онд Намын боловсон хүчний дээд сургууль, Монгол Улсын Их сургууль, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг тус тус төгсчээ.