"Лxасрангийн Баасанхүү"-ны өөр хувилбарууд

б
 
Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтын суурийг тавихад Л. Баасанхүү багшид амаргүй байсан ч сурч эзэмшсэн контрбасс хөгжмийн талаарх өндөр мэдлэг, ур чадвар нь маш их хэрэг болсон. Ямартай ч их хуур хөгжим нь өрнөдийн дөрвөн чавхдаст Басс хөгжмийг бодвол болхи хийцтэй, дуу акустикийн тохиргоо муутай, хоёр чавхдастай тул тохируулан хөгжүүлэхэд ихэд ядмаг хөгжмийн зэмсэг байлаа. Үндэсний хөгжмийн нумт хөгжмийн төрөлд багтах тул морин хуур, хуучир хөгжимд зориулсан бүтээлээр анхны сургалтын суурийг тавьж өрнөдийн хөгжмийн тохирох хөгжмийн төрөл зүйлээр хөгжүүлснээр их хуурын мэргэжлийн сургалтын суурь зөв тавигдахаас гадна мэргэждийн контрбасс хөгжмийн тоглолтын арга барил нь их хуур хөгжмийг тоглох давуу тал болж өгөв.<br>
[[Файл:Их хуур, контрбассконтрбассын хөгжжмийноюутан шавь нарын хамтсурагчид.jpg|thumb|1989 он Их хуур, контрбасс хөгжжмийн шавь нарын хамт]]
Багшийн эрдэм шавьд гэгчээр түүний шавь нар ХБДС-ийн симфони найрал хөгжимд контрбасс хөгжмөөр оролцохоос гадна оюутны үндэсний найрал хөгжим, үндэсний цөөхүүл, морин хуурын дөрвөл, үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулгуудад их хуураар тоглосноор их хуур хөгжмийн эрэлт хэрэгцээ ихсэв. Түүнийг дагаад их хуурын урын сан арвижиж оюутан сурагчдын дадлага туршлага хөгжиж багшийн сургалтын арга зүй сонгодог болон үндэсний хөгжмийн онцлогоос хамааран бие даасан төрөл зүйлээр өргөжив.<br>
1988 онд ууган шавь Д. Ганпүрэв "Дэлхий Залуучууд Оюутны XIII их наадам"-д сургуулиа төлөөлөн бусад үндэсний хөгжимчдийн хамтаар БНАСАУ-ыг зорьлоо. Энэ бол багшийн ур чадварын амжилт, үр дүн юм.
14

edits