Патент: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Алдаа засав
Мөр 3:
Патентын эрх нь зохион бүтээгч өөрийн улс оронд [[шинэ бүтээл]], [[ашигтай загвар]] болон [[аж үйлдвэрийн загвар]]ыг бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгааждаг бөгөөд түүнд онцгой эрх олгодог. Уг онцгой эрх нь патентыг бүртгүүлснээс хойш 20 жилийн туршид үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд патент эзэмшигч дангаараа зах зээлд ноёрхох боломжийг бүрдүүлдэг. Патентын эрх нь цаашид шинжлэх ухааны хөгжил дэвшилд асар их нөлөө үзүүлдэг, учир нь патентын мэдэгдлийг зохион бүтээгчид өөрийн улс орны Оюуны өмчийн байгууллага аль эсхүл Патентын газарт бүртгүүлснээр цаашид шинжлэх ухааны ертөнцөд түгээж, улмаар тухайн мэдээллийг ашиглан бусад эрдэмтэн судлаачид судалгааны ажилдаа ахиц дэвшил гарган шинэ зохион бүтээл бий болгох үндэслэл болдог.
 
1883 оны [[Аж үйлдвэрийн өмчийн тухай Парисын конвенц|Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц]] нь олон улсын түвшинд патентын харилцааг албан ёсоор зохицуулж өгсөн. Тус конвенцыг байгуулахаас өмнө барууны улс орнуудад оюуны өмчийн хулгай асар их явагдаж байсан бөгөөд энэ нь үндсэндээ энэхүү чухал эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хүргэжээ. Орчин үед улс орнууд үндсэндээ тухайн эрх зүйн баримт бичгийг өөрсдийн дотоодын хууль тогтоомжийг боловсруулахад ашигладаг. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хамгийн анх Патентын тухай хуулиа баталсан.<ref>{{cite web|url=http://www.wipo.int/wipolex/en/profile.jsp?code=MN|title=ДОӨБ-ын албан ёсны цахим хуудас|accessdate=2017.01.07}}</ref> Өнөөдрийн байдлаар Монгол улсад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан хуулийг мөрдлөгө болгон ашиглаж байна.<ref>{{cite web|url=http://legalinfo.mn/law/details/440?lawid=440 |title=Legal Info.mn|accessdate=2017.01.07
}}</ref> Ерөнхийдөө бол улс орон бүрийн эрх зүйн тогтолцоо өөр байдгаас шалтгаалан патентын эрх авах үйл явц болон дүрэм журам харилцан адилгүй байдаг. Гэхдээ улс орнууд Парисын конвенцид нэгдэн орсноор өөрсдийн үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн доод хязгаар гэдэг зүйлийг бий болгож жигдлэлт хийж байгаа билээ.