Патент: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Нэмэлт мэдээлэл оруулав
Мөр 13:
Патентын эрх нь нутаг дэвсгэрийн шинжтэй бөгөөд зөвхөн эрх авсан улс оронд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бүртгүүлсэн патент зөвхөн Монгол Улсын газар нутагт үйлчлэх бөгөөд Хятадад патентын хамгаалалт аваагүй тохиолдолд тухайн патентыг шууд ашиглаж болно. Харин Хятадад Монгол Улсад хамгаалалттай патентыг хуулбарлан дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар Монгол Улс руу импортолсон тохиолдолд эрх эзэмшигч шүүхэд гомдол гарган Хятадаас оруулж ирж буй бүтээгдэхүүнүүдийг шууд хориглох бүрэн эрхтэй.
 
Патентын эрхийн хамгаалалтыг бусад улс орнуудад авах гурван төрлийн арга зам бий. Эхнийх нь энгийн мэдүүлэг гарган [[Парисын конвенц]]ид тусгагдсан хугацааны дотор бусад улс орнуудад мэдүүлэг гаргах. Энэ нь хамгийн анх аль нэг улсын Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг хийснээс хойш 12 сарын дотор бусад улс орнуудад мэдүүлэг хийхийг хэлнэ. Хоёр дахь арга зам нь бүс нутгийн шинжтэй Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргах, тухайлбал [[Европын патентын газар]]т. Энэ арга замыг сонгосон тохиолдолд нэгэн зэрэг хэд хэдэн улсад шууд мэдүүлгийгмэдүүлэг өгөх боломж бүрддэг. Харин гурав дахь арга зам нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тухайн мэдүүлэг гаргах аргачлалыг [[Патентын хамтын ажиллагааны хэлэлцээр]]ийн дагуу мэдүүлэг гаргах гэдэг. Энэ сонголтыг сонгосон тохиолдолд патент мэдүүлэгч нийт 30 сарын дотор өөрийн хүсэж буй улс орнуудад хамгаалалт хүсэх боломжтой. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд патентын мэдүүлгийг гаргахдаа мэдүүлэг гаргагчид маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь аль нэг улсад мэдүүлэг гарган дараагаар өөр нэг улсад заагдсан хугацаанаас хойш мэдүүлэг өгсөн тохиолдолд таны анх бүртгүүлсэн патент шинэлэг байдлыг алдагдуулдаг. Нэг ёсондоо хэрвээ мэдүүлэг гаргагч Монгол Улсад өөрийн патентыг Парисын конвенцийн дагуу анх мэдүүлэг гарган бүртгүүлж, 12 сарын дотор Орос Улсад багтаан бүртгүүлж чадахгүй бол тэрхүү патент шинэлэг байдлын шалгуурыг хангаж чадахгүйн улмаас Орос Улсад хамгаалалт авч чадахгүй. Ихэнх улс орнууд гадаадын иргэд болон хуулийн этгээд патентын мэдүүлэг гаргаж байгаа тохиолдолд заавал патентын төлөөлөгч тухайн улсад байрлуулах аль эсхүл томилохыг шаарддаг.
 
===Патент олгох шалгуурууд===
 
Аливаа шинэ бүтээл, ашигтай загвар болон аж үйлдвэрийн загварт патентын гэрчилгээ олгохын тулд гурван шалгуурыгзүйлийг заавал шалгуур болгон авч үздэг. Үүнд:
*'''Шинэлэг байдал''' - Энэ нь техникийн тухайн үеийн түвшингээс давуу талтай нь нотлогдсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүний шинж чанар дэлхийд цоо шинэ болохыг хэлнэ.
*'''Шинэ бүтээлийн түвшин агуулсан байдал''' - Энэ нь холбогдох мэргэжлийн хүний нүдэнд ялгарах давуу шинж чанар тодорхой бус байдлыгбайхыг хэлнэ.
*'''Үйлдвэрлэлд ашиглагдах боломж''' - Энэ нь тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болох боломжийг хэлнэ.
 
===Эх сурвалж===
References: {{reflist}}
 
References: {{reflist}}