Патент: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Патентын эрх''' гэдэг нь оюуны өмчийн нэг төрөл бөгөөд хүний оюун ухааны хүчээр бий болс..."
 
No edit summary
Мөр 1:
'''Патентын эрх''' гэдэг нь [[оюуны өмч]]ийн нэг төрөл бөгөөд хүний оюун ухааны хүчээр бий болсон [[аж үйлдвэрийн өмч]]ийг хэлдэгхамруулдаг. Патентын эрхийг гурван төрлийн зохион бүтээлд олгодог. Үүнд: шинэ бүтээл, ашигтай загвар болон аж үйлдвэрийн загвар гэх зэрэг ойлголтууд багтана.
 
Патентын эрх нь зохион бүтээгч өөрийн улс оронд [[шинэ бүтээл]], [[ашигтай загвар]] болон [[аж үйлдвэрийн загвар]]ыг бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгааждаг бөгөөд түүнд онцгой эрх олгодог. Уг онцгой эрх нь патентыг бүртгүүлснээс хойш 20 жилийн туршид үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд патент эзэмшигч дангаараа зах зээлд ноёрхох боломжийг бий болгож чаддагбүрдүүлдэг. Патентын эрх нь цаашид шинжлэх ухааны хөгжил дэвшилд асар их нөлөө үзүүлдэг, учир нь патентын мэдэгдлийг зохион бүтээгчид өөрийн улс орны Оюуны өмчийн байгууллага аль эсхүл Патентын газарт бүртгүүлснээр цаашид шинжлэх ухааны ертөнцөд түгээж, улмаар тухайн мэдээллийг ашиглан бусад эрдэмтэн судлаачид судалгааны ажилдаа ахиц дэвшил гарган шинэ зохион бүтээл бий болгох үндэслэл болдог.
 
1883 оны [[Аж үйлдвэрийн өмчийн тухай Парисын конвенц]] нь олон улсын түвшинд патентын харилцааг албан ёсоор зохицуулж өгсөн. Тус конвенцыг байгуулахаас өмнө барууны улс орнуудад оюуны өмчийн хулгай асар их явагдаж байсан бөгөөд энэ нь үндсэндээ энэхүү чухал эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хүргэжээ. Орчин үед улс орнууд үндсэндээ тухайн эрх зүйн баримт бичгийг өөрсдийн дотоодын хууль тогтоомжийг боловсруулахад ашигладаг. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хамгийн анх Патентын тухай хуулиа баталсан.<ref>{{cite web|url=http://www.wipo.int/wipolex/en/profile.jsp?code=MN|title=ДОӨБ-ын албан ёсны цахим хуудас|accessdate=2017.01.07}}</ref> Өнөөдрийн байдлаар Монгол улсад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан хуулийг мөрдлөгө болгон ашиглаж байна.<ref>{{cite web|url=http://legalinfo.mn/law/details/440?lawid=440 |title=Legal Info.mn|accessdate=2017.01.07
Мөр 10:
Монгол Улсын хэмжээнд оюуны өмчийн тухай ойлголт харьцангуй сул байдаг учраас дийлэнх хүмүүс патент болон [[зохиогчийн эрх]] хоёрыг хооронд нь хольж хутгах тохиолдол бий. Хэдийгээр патент болон зохиогчийн эрх нь хоёулаа оюуны өмчийн нэг төрөл боловч, хамгаалах субьект, эрх эзэмших хугацаа, эдлэх эрх болон эрх авах шалгуурын хувьд тодорхой ялгаануудтай. Патент нь үндсэндээ аж үйлдвэрийн өмчийг хамгаалдаг. Үүнийг дээрх хэсэгт аль хэдийн дурдсан. Аж үйлдвэрийн өмч нь цаашид гурван төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь цэвэр техник технологийн шинжтэй зохион бүтээлүүдийг хэлдэг. Техник технологийн зохион бүтээл нь цоо шинэ тоног төхөөрөмж, машин технологи, бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар болон тэдгээрийн сайжруулалтуудыг хэлнэ. Шинээр зохион бүтээсэн бүтээлдээ патентын хамгаалалт авснаар зохион бүтээгчид тухайн бүтээлийг ашиглах, шилжүүлэх болон лизенцлэх онцгой эрхийг олж авдаг.<ref>{{cite web|url=http://legalinfo.mn/law/details/440?lawid=440 |title=Патентын тухай хууль - 17 дугаар зүйл|accessdate=2017.01.07
}}</ref> Ингэснээр зохион бүтээгч бусад хүмүүсийг түүний патентыг ашиглан дуураймал бүтээгдэхүүн гаргаж авахаас сэргийлж, улмаар зах зээлд нэвтрэх арга замыг хориглодог. Хөгжингүй улс орнуудад патент эзэмшигчийн онцгой эрхийг зөрчснөөр хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээж, асар их хэмжээний хохирол барагдуулах шийтгэлтэй тулгардаг.
 
Патентын эрх нь нутаг дэвсгэрийн шинжтэй бөгөөд зөвхөн эрх авсан улс оронд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бүртгүүлсэн патент зөвхөн Монгол Улсын газар нутагт үйлчлэх бөгөөд Хятадад патентын хамгаалалт аваагүй тохиолдолд тухайн патентыг шууд ашиглаж болно. Харин Хятадад Монгол Улсад хамгаалалттай патентыг хуулбарлан дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар Монгол Улс руу импортолсон тохиолдолд эрх эзэмшигч шүүхэд гомдол гарган Хятадаас оруулж ирж буй бүтээгдэхүүнүүдийг шууд хориглох бүрэн эрхтэй.
 
Патентын эрхийн хамгаалалтыг бусад улс орнуудад авах гурван төрлийн арга зам бий. Эхнийх нь энгийн мэдүүлэг гарган [[Парисын конвенц]]ид тусгагдсан хугацааны дотор бусад улс орнуудад мэдүүлэг гаргах. Энэ нь хамгийн анх аль нэг улсын Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг хийснээс хойш 12 сарын дотор бусад улс орнуудад мэдүүлэг хийхийг хэлнэ. Хоёр дахь арга зам нь бүс нутгийн шинжтэй Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргах, тухайлбал [[Европын патентын газар]]т. Энэ арга замыг сонгосон тохиолдолд нэгэн зэрэг хэд хэдэн улсад шууд мэдүүлгийг өгөх боломж бүрддэг. Харин гурав дахь арга зам нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тухайн мэдүүлэг гаргах аргачлалыг [[Патентын хамтын ажиллагааны хэлэлцээр]]ийн дагуу мэдүүлэг гаргах гэдэг.
 
===Патент олгох шалгуурууд===