Йога философи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
'''Йога гэж юу вэ?'''
 
Хүний амьдрал гэдэг хүсэл тачаал, шаардлагагүй хэрэгцээ, хоосон сүсэг бишрэлээр бүүрэндүүрэн байдаг бөгөөд энэ бүгд нь хүнийг зовлонгийн ангал руу унагаж байдаг билээ. Энэ бүгдээс бүрэн ангижирч, эрүүл энх бие махбодиор жинхэнэ аз жаргалыг мэдэрч зовлонгоос өөрийгөө бүрэн чөлөөлөх арга нь Йога юм.
 
Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг эрж хайж, түүн рүү тэмүүлсээр байдаг. Харин үүнийгээ хүмүүс энд тэндээс хайдаг. Зарим нь мөнгө, эд хөрөнгөнөөс хайдаг байхад зарим нь хайр дурлалаас хайдаг. Гэвч энэ бүгд материаллаг зүйл, хүний хүсэл тачаал шуналтай холбоотой бөгөөд энэ бүгд хүн төрөлхтөнд аз жаргал авчрахаасаа илүү зовлон шаналал, муу бүхнийг авчирдаг гэдгийг бид төдийлөн ойлгодоггүй. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан бөгөөд энэ нууц нь “Йога” байжээ. Өөрөөр хэлбэл Йога бол махан бие, сүнслэг сэтгэл хоёрыг хүсэл тачаалын зовлонгоос ангижруулж чөлөөт байдалд хүргэх арга зам юм.