"1915 он"-ны өөр хувилбарууд

** Гайти улсын Ерөнхийлөгч Вильдрун Гуйллайме Сем өөрийг нь залгамжлах өндөр магадлалтай гэгдэж байсан Оресте Замор болон өөр бусад 150 хүнийг нэгэн зэрэг цаазаар авах захирамж гаргав.
* Долоодугаар сарын 28 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Вильсоны шийдвэрээр АНУ Гайти улсыг булаан эзлэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн 330 алба хаагч Порт-о-Принс хотыг хоромхон зуур эзэлж Вильбрун Гуйллайме Семийн амийг хороожээ.
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 2 - Арменийн хядлага: Америкийн элчин сайд Хенри Моргентау Оттоманы эзэнт гүрний дотоод хэргийн сайд Талаат Пашатай уулзаж Армени гаралтай иргэдийн эсрэг явуулж байгаа харгислалын талаар асуужээ.
** Аргентины Буенос Айрес хотод "Эстасион Ретиро" метроны шугам нээгдэв.
* Наймдугаар сарын 3 - Польшийн легионы хороо Польшийн зүүн хэсгийн Ястков хотод Хаант Оросын армитай тулалдаж ялалт байгуулав. Энэ нь Польшийн түүхэнд Оросын эсрэг байгуулсан анхны томоохон ялалт байсан юм.
* Наймдугаар сарын 5-23 - АНУ-ын Шинэ Орлиан, Галвестон хотуудад Атлантын далайн урсгалын хүчтэй шуурга болж 275 хүн амиа алджээ.
* Наймдугаар сарын 6 - Дэлхийн I дайн: Холбоотон гүрнүүдийн арми Туркийн Сульва булангийн эрэгт газардав.
* Наймдугаар сарын 7 - Оросын одон оронч Григорий Неуймин 916 Америка жижиг гарагыг нээн илрүүлжээ.
* Наймдугаар сарын 11 - Оттоманы эзэнт гүрний шийдвэрээр Армени гаралтай сэхээтнүүдийг устган хороожээ. Ихэвчлэн яруу найрагч, зохиолч, физикч, шинжлэх ухааны ажилтнууд уг яргалалд өртсөн байна.
* Наймдугаар сарын 12 - АНУ-ын оролцоотойгоор Гайти улсын Ерөнхийлөгчөөр Филиппе Судре Дартигуенавэ томилогдов. Улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ-ын Засгийн газар тус улсад цэргийн ажиллагаа зохион байгуулсан юм. Улмаар Гайти улс АНУ-ын холбоотон болсон билээ.
* Наймдугаар сарын 16 - Дэлхийн I дайн: Энтентегийн санамж бичгийн дагуу Сербийн хаант улсад Баранжа, Срем, Славонис, Сислетаниан хосолмол засагтай, Босни Герцеговин, Далмамтиагийн зүүн хэсэг бүрэн шилжжээ.
** Австрийн эзэн хаан I Франц Йозефийн зарлигаар "Цэргийн гавьяа"-ны одон бий болжээ.
* Наймдугаар сарын 20 - Холбоотон гүрэнд нэгдсэн Итали улс Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг анхны агаарын довтолгооноо үйлдэв.
* Наймдугаар сарын 21 - Оросын эзэн хаан II Николай Оросын армийн ерөнхийлөгчийн командлагчийн суудлаас Их ван Николай Николаевичийг буулгав.
* Наймдугаар сарын 25 - Дэлхийн I дайн: Германы арми Оросын эзэнт гүрний Брест-Литовск (одоогийн Беларусийн Брест хот) хотыг эзлэв.
* Наймдугаар сарын 29 - Туркийн стратегийн чухал ач холбогдолтой 60-р өндөрлөгийн төлөөх тулаанд Австрали-Шинэ Зеландын нэгдсэн цэргийн арми томоохон хохирол амсаж 1,100 цэрэг амиа алджээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,230

edits