Цэндийн Батчулуун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42:
Тус чуулгад төгөлдөр хуур хөгжимтэй хамсран тоглохыг хориглосон байдаг. Ийм учир гоцлон тоглохын тулд бүтээлийг хүнээр найруулуулах нэг бол өөрөө найруулж тоглох шаардлагатай байсан. Ингээд 1971-1972 оны хооронд Г.Жамъянгийн Ардын 2 дууны найруулгыг /Дүүжий хуар, Сандуйтай мод/ Оркестерт найруулж, С.Сүндэд багшийн С.Сүглэгмаа гуайд зориулан бүтээсэн “Саруул тал” дуунд оркестерын найруулгыг хийж өгөөд “Монголын сайхан орон” концертод анх тоглосон. 1973 онд Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийн удиртгалыг хөрвүүлэн тоглуулсан. Мөн үндэсний хөгжмийн “Найрамдал” хамтлагт тоглодог байсан. Ийнхүү 1981 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
 
1985 он хүртэл "Улсын Ардын Дуу Бүжгийн ЧуулгадЧуулга"-д гоцлол хөгжимчин, удирдаач, үйлдвэрчний хороон дарга, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, анхан шатны намын үүрийн даргын ажил хийж байсан.
 
1985 онд хувийн амьдралын сонголтоос болж намын манлайлал үлгэр жишээ муутай хэмээн намаас хөөнө гэжээ. Тэгэхэд нь “''би намын эсрэг юм хийгээгүй гэж тэмцсээр”'' Баянхонгор аймагт очиж 2 жил ажилласан.
Мөр 52:
Сурч боловсорсон сургуульдаа багшаар очоод багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж хүүхэдтэй ингэж харьцдаг юм байна, аливаа юманд ингэж ханддаг юм байна зэрэг олон зүйлд суралцсан.
 
1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дарга Н.Жанцанноровын санаачилгаар"Алтан намар" хөгжмийн наадмын хүрээнд Морин хуурын наадам зохион байгуулагдаж 108 морин хуурч хуурдав. Энэ үеээр Өвөр Монголын Өөртөө Засах орноос морин хуурч Чи-Булаг ирсэн. Чи-Булагийн багш Б.Сандүүрэн. Түүний багш Г.Жамъян.
 
Өвөр Монголд “Тахь” нэртэй морин хуурын чуулга байдгийг мэдсэн. Ингээд Монгол улс Морин хуурын чуулгатай болохгүй бол болохгүй юм байна гэж хатуу бодсон.