Хотгойд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Ард түмэн
|нэр_анги = Хотгойд («Хотогойд») ястан үнэстэн
|зураг =
|хэмжээ =
|тайлбар =
|онцлох_нэрс = Чингүүнжав
 
|нутаг_орон = Бүгд — '''15,460''' хүн. Үүнээс:<br>{{MGL2}} — 15,460 ([[2010]])
|хэл_аялгуу = [[Монгол хэл]] (төв аялгуу)
Line 24 ⟶ 25:
“… Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ. Баруун этгээдэд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал нь Цахар дүртэй … '''Хотогойд''' хэдий [[Засагт хан аймаг]]ийн харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ.” [“Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир” УТНС гар бичмэл 63-р дэвтэр]
хэмээсэн нь тэднийг өвөр Монголын Цахар аймгийн адил эрэмгий зоригтой, [[Манж үндэстэн]]ий эсрэг байнга тэмцэж байдгийг нь илтгэн харуулсан явдал юм. Хотогойдууд бие даан Ойрад болон Орос улстай харилцаж элч төлөөлөгчөө илгээж, мөн тэдний элч нарыг хүлээн авч байжээ. Нэн ялангуяа шинэ тутам хүчирхэгжин байсан их Орос улс Хотогойдуудыг ихэд анхааран үзэж хожмоо манай улсад нэгдэж болох юм, нөгөөтэйгүүр '''Хотогойд'''оор дамжуулан Халхад хяналтаа тогтоох зорилгоор ихэд ойшоон харилцах болсон юм. Энэхүү бодлогын үүднээс '''Хотогойд'''ын захирагч нарт Алтан хан цол өргөж, тэдний улсыг нь Алтан ханы улс хэмээх болжээ.
'''Хотогойд'''ын түүхэнд гурван Алтан хан тодрон гарсан бөгөөд энэ нь [[Шолой убаши хунтайж]], Омбо-Эрдэнэ, Лувсанринчин нар юм. Алтан ханы захиргааны улс XYII зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн зүг Сэлэнгэ, Тамирын эх, баруун хойш Алтай, Красноярск, умар зүг Тагна уул хүрэх болжээ. Энэ үеэс зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, тэлэнгэд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон '''Хотогойд''' дотор суулгах ч явдал байлаа. Энэ үеэс Оросын хаант улс зүүн зүгт хаяа тэлэн Сибирь, Алс дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан [[Шолой убаши хунтайж]]тай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. [[Шолой убаши хунтайж]] ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Убаш хунтөйж өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт шиг түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ. Алтан хангууд Оростой харилцах эхлэл нь 1606 оны үеэс эхэлсэн гэх бөгөөд 1616-1617 онд Оросын элч Василий Тюменец, Иван Петров, Куракин нар Алтан ханы өргөөнд ирж бараалхаж, Алтан хан тэдэнтэй цуг өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг Москвад илгээж байжээ.
Ийм харилцаа [[Шолой убаши хунтайж]], түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. '''Хотогойд'''ыг захирч асан Омбо-Эрдэнэ хунтайж бие даасан гадаад бодлого явуулж, Орос улс Ойрадуудтай найрсгаар харилцан улс төрийн дипломат аргаар Хотогойдыг бие даасан нэгэн улс болгохыг эрмэлзсэн бодлого явуулж байжээ.
Энэ бодлого Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нилээд алдарсан юм.