4 сарын 25: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 148 interwiki links, now provided by Wikidata on d:q2531 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''4 сарын 25''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 115 дахь ([[өндөр жил]] бол 116 дэх) өдөр юм. Мөн он дуустал 250 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭӨ 404 - Лисандераар удирдуулсан Спартанчуудын арми Афины зэвсэгт хүчинд ялагдав.
 
* 775 - Арменийн босогчид Аббасидийн Халифатын эсрэг хувьсгал өрнүүлэв. Үүний улмаас Транскавказ дахь Муслимчуудын ноёрхол ганхаж эхэллээ. Арменичууд хэдийгээр Аббасидийн Халифатаас гарсан ч Византийн эрхшээлд шилжсэн юм.
* 1134 - Түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа ашиглажээ.
* 1644 - Хятадын Мин гүрний сүүлчийн эзэн хаан Чонжен цэргийн жанжин Ли Зиченээр удирдуулсан бослогын улмаас амиа хорлов.
* 1792 - Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав.
* 1804 - Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Оросын эрхшээлд оржээ.
* 1829 - Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Газардсан даруйдаа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.
* 1846 - Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.
* 1862 - Америкийн иргэний дайн: Адмирал Девид Фаррагутаар удирдуулсан холбоотны тэнгисийн цэрэг эх газрын армид бууж өгчээ.
* 1882 - Франц, Вьетнамын цэргүүд Тонкин хотод мөргөлдөв.
* 1898 - АНУ Испанид дайн зарлалаа.
* [[1901]] - АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн улсуудаас анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв.
* [[1915]] - Дэлхийн I дайн: Британи, Франц, Энтэхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор Галлиполи орчимд газарджээ.
* 1920 - Дэлхийн I дайны дараа Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтносон улсуудад Үндэстнүүдийн лигийн мандат олгох эсэх асуудлыг Сан Ремо хотноо хэлэлцэв.
* 1945 - Итали улс Нацистийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан Нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолиниг оргох гэж байхад нь баривчилж, олон нийтийн өмнө хатуу цээрлүүлэхээр болжээ.
* 1951 - Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын цэргийн хүч НҮБ болон Австрали-Канадын армитай хүчтэй тулаан өрнүүлэв.
* 1953 - Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.
* 1954 - Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.
* 1972 - Умард болон Өмнөд Вьетнамын цэргүүд Контум хотын баруунхойд хэсэгт хүчтэй тулаан өрнүүлжээ.
* 1974 - Цэргийн эргэлт хийгээд байсан Португалийн эрх баригчид эрх мэдлээ шилжүүлж Эстада Ново хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаар ардчилсан засгийн газар байгуулагдах боломж бүрдэв.
* 1975 - Умард Вьетнамын цэргийн хүч Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотыг хаав.
* 1981 - Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхит бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.
* 1983 - АНУ-ын дунд сургуулийн охин Саманта Смит ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт цөмийн аюулын талаар захидал бичиж, эх орондоо урив.
** "Пионер 10" хөлөг Плутон гарагын тойрог замд оржээ.
* 1986 - Свазиленд улсын хаан ширээнд III Мсвати суув.
* 1988 - Дэлхийн II дайны үеэр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Жон Дамъянюкад цаазын ял оноожээ
 
== Энэ өдөр төрөгсөд ==