Диализ эмчилгээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[Файл:Hemodialysismachine.jpg|thumb|right|200px|Гемодиализын машин]]
'''Диализ эмчилгээ.''' нь [[бөөр]] хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.
 
== Төрлүүд ==
=== Гемодиализ. ===
Гемодиализ эмчилгээ нь диализатор буюу цусны шүүлтүүрийн тусламжтайгаар хүний цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг ([[шээс]]ийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд зэрэг хэвийн болж, амь нас нь аврагдаж хэвийн ажиллагаатай бөөр сэргэж ирдэг.
 
Мөр 10:
Гемодиализ хийхэд заавал бэлдэх ёстой зүйлийн нэг бол судасны шунт байдаг. Энэхүү шунтаар өвчтөний цус биенээс гарч гемодиализын аппаратаар дамжиж цэвэршин буцаж орох нөхцөл бүрддэг. Шунт нь тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрээр хийгдэж болдог.
 
=== Хэвлийн диализ. ===
Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг нь диализатор сав болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шээстэй" диализат уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана.