Боб Марли: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
==Хувийн амьдрал гэр бүл ==
Түүний аав Норвал Синклаер Марли нь (1895-1955) Английн Ливэрпүл хотод амьдардаг байсан цагаан арьст Ямайка хүн байв. Норвал 18 настай хар арьст Ямайка охинтой гэрлэх үедээ усан цэргийн ахмад, офицер хүн байлаа. Норвал эхнэр хүүхэддээ санхүүгийн туслалцааг үзүүлдэг байсан боловч тэрээр ихэнхдээ аянд явчихдаг байсан болхоор тэдэнтэйгээ хааяа л уулздаг байв. 1955 онд Марлиг 10 настай байхад түүний эцэг зүрхний шигдээсээр 6070 насандаа өөд болов. Марли залуу насандаа мухраар арьс өнгөнөөсөө болж их зовлон үзсэн байна. Яагаад гэвэл тэрний бие махбод эрлийз байсан. Тэр амьдралынхаа туршид өөрийн арьсны өнгөнийхөө талаарх асуудалтай тулгарсан байна. Тэр үүнийхээ тухай: ''"Би тэр мухар сүсэгт итгэдэггүй. Манай аав цагаан, ээж хар хүн байсан. Тэд намайг хагас явцуу гэх мэтээр дууддаг байсан. Би хэний ч талд ордоггүй. Би хар хүний талд ордоггүй бас цагаан хүний талд ч ордоггүй. Намайг хар цагааны дундаас гаргаж намайг бүтээсэн бурханы талд байдаг"'' гэж тэр хэлсэн юм.
 
Марли болон түүний ээж Норвалыг үхсэний дараа Кингстоны Трэнчтаун ядуусын хороолол руу нүүжээ. Тэр атмануудын дарангуйлал, арьсны үзэл, мөн өөрийн жижиг биенээс болж өөрийгөө хамгаалж сурах шаардлага гарсан юм. Өөрийнхөө хүч чадлын үр дүнд тэр нэр хүндтэй болж чаджээ. Түүнийг Буляа харанга (Tuff Gong) гэж хочлох болов. Марли Нэвиллэ "Банни" Ливингстонтой нийлэх болж тэд хамтдаа хөгжим тоглодог болов. 14 насандаа тэр сургуулиа орхиж орон нутгын гагнуурчны газар дагалдангаар ажиллаж эхэлжээ. Чөлөөт цагаараа Ливингстон тэр хоёр орон нутгийн сүсэгтэн дуучин болох Жое Хиггстэй хамтран дуу хийдэг байжээ. Маш ихээр шахалдсан хурал цуглааны үеэр Хиггс болон Ливингстон нар хөгжмийн нэрд гарах ижил зорилготой Питтр Макинтоштой Марлиг танилцуулжээ (сүүлд түүнийг Питтр Тош нэрээр мэдэх болсон).