Дөрвөлжин сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б aimag flag/coa template
удирдлагуудын нэрийг засаж орууллаа
Мөр 53:
1965 онд сумын төв Таван толгойгоос одоогийн байгаа Хандын эрэгт төвлөрөн мөн онд Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлийн Цогт бригадын 107-н өрх, 552 хүн ам, 23558 толгой мал шилжин ирсэн байна. 1990-ээд оны эхэн үе гэхэд тус нэгдэл нь МАА-н 4, туслах үйлдвэрийн 1 бригадтай 900 гаран гишүүн, 20 гаруй сая төгрөгний үндсэн хөрөнгө, 7-н сая төгрөгний мөнгөн орлого бүхий, 340-н өрхийн 1538-н хүн ам, 91688 толгой малтай, тэмээ, ямааныхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг, мөн хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 15 га талбайд төмс хүнсний ногоо тариулж байсны дээр тахиа, гахайны ферм, чихэр, ундаа, талх, мужаан, хээ будгийн цех, халуун ус, уурын нэгдсэн халаалт, цахилгаан хангамж ажилуулсан тохилог суурин болон тохижсон байв. Мөнхүү нэгдэл 1972 онд ажилаараа аймагтаа шалгарч байсан бол, 1987, 1988 онуудад хамгийн олон төл бойжууласан нэгдлээр улсад шалгаран төлийн баяр хийж байв. Энэ хугацаанд “II таван жил” нэгдлийн даргаар Г.Шагдар, Т.Доохүү, Л.Юнгэрэн, Б.Дэчин, Б.Доржсамбуу нар ажиллаж байжээ. 1990-ээд оны үеийн ардчилсан өөрчлөлтийн үр дүнд “II таван жил” нэгдэлийн 90 гаруй мянган толгой мал, 16652,2 мянган төгрөгний хувьчлал олгон төрийн өмчид 3156,2 мянган төгрөгний өмч хөрөнгийг шилжүүлэн өгч, мөнхүү нэгдэл “Таван-Эрдэнэ”, “Чандмань-Эрдэнэ” БХК, “Цогт-Өндөр”, “Алтан элс”, “Тайх” ББХХК болон хуваагдаж үйл ажиллагаа явуулж байгаад цагийн эрхээр дөрөв нь татан буугдаж, гишүүдийн зарим хэсэг нь “Таван-Эрдэнэ” ХХК-д нэгджээ. Сум-нэгдлийн дарга асан, хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуугийн тэргүүлсэн “Таван-Эрдэнэ” ХХК нь тухайн үеийн нөхцөл байдлын улмаас 1998 оны XII сард татан буугдаж бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжин хоршооны зохион байгуулалтаар ажиллах болж хоршоогоо “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо хэмээн нэрийдсэн байна. “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо эдүгээ 414-н өрх, 1620-н хүн ам, 1156-н гишүүнтэй, 181 сая төгрөгний үндсэн, 106,9 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй, хуучин ханшаар төрийн мэдлийн 28-н сая төгрөгний 14-н өрөмдмөл худгийг гэрээгээр эзэмшдэг, жилд 1200 тонн ноос угаах, 25000 кв.м эсгийн хийх хүчин чадалтай, ноос угаах, эсгий хийх үйлдвэр, түүхий эдийг ангилан ялгаж анхан шатны боловсруулалт хийх, хадгалах зориулалттай, 1500 тоннын багтаамж бүхий найман агуулах, хүнс, өргөн хэрэглээний барааны 2 дэлгүүр, албан конторын 2 давхар барилга, зочид буудал зэрэг материаллаг баазтай ажээ. Тус хоршоо нь 1999, 2005 онуудад улсын тэргүүний хоршоогоор шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагнал, 2000 онд Монгол улсын ҮХАҮТ-ийн оны шилдэг аж ахуй нэгжээр, 2003 онд хамгийн их борлуулалттай хоршоогоор улсад шалгарсан, 2004 онд Монгол улсын гаалийн ерөнхий газраас итгэл хүлээсэн аж ахуй нэгжээр шалгаран “ногоон гэрлээр үйлчлүүлэх” эрх авсан хоршоогоор тус тус шалгарч байв. Дөрвөлжин суманд байсан “II таван жил” нэгдлийн суурин дээр үүсгэн байгуулагдсан улсын тэргүүний “Дөрвөлжин Таван-Эрдэнэ” хоршоо нь Завхан аймаг төдийгүй Монгол орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд өөрийн гэсэн жинтэй хувь нэмэрийг оруулан оршин буй цөөн хэдэн хоршооны нэгэн юм.
 
Эдүгээ Дөрвөлжин сум нь Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Алдархаан, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөх морьт, Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Увс аймгийн Завхан сумуудтай хил залган Завхан аймгийн баруун хэсэгт говийн бүсэд оршино. Нийт 72602 га нутагтай, сумын төв нь Буга, аймгийн төвөөс 148 км-р зайтай. Буга, Буурал, Цогт, Таван толгой, Онц гэсэн таван баг 639 өрх, 2563 хүн ам, 115,9 мянган толгой малтай. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ЧБ.БишвааБатмэндлэх, засаг даргаар ШЧ.НармандахБатдөл нар ажиллаж байна.
 
Дөрвөлжин сумын ХАА-н салбараас БНМАУ-ын сайн малчин Б.Дорлиг, Д.Дарам, Г.Дагваа, Г.Дагва, А.Чилхаажав, Э.Буринаа, Д.Магсаржав, М.Ишжамц, Х.Хүүхэн, О.Цэндсүрэн, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Б.Доржсамбуу, Т.Жамц, БНМАУ-ын хошой аварга малчин Х.Жадамба М.Рэгзэн, БНМАУ-ын аварга малчин Б.Вандандагва, М.Даваасүрэн, Г.Дансранжамц, Д.Дорж, Г.Дүйнхэржав, С.Дэмбэрэл, С.Жүрмэд, Б.Надмид, Д.Пүрэвцэрэн, С.Саандар, Ш.Сахъяа, Ц.Хайдав, С.Цагаан, БНМАУ-ын аварга тариаланч Ж.Догсом, М.Тэрбиш, БНМАУ-ын залуу аварга малчин Х.Алтангэрэл, Д.Баянбат, Ж.Рина, Д.Тэрбиш, Монгол улсын сайн малчин Д.Цэдэв, С.Ганболд, Мянгат малчин Ч.Амарбаяр, Д.Батаа, Ц.Батзаяа, Д.Баянмөнх, И.Баярсайхан, Х.Буянжаргал, С.Ганболд, П.Дамбасүрэн, Т.Зүрбаатар, Ш.Мөнх-Очир, Н.Цэвэгдорж, Р.Очирбат, Г.Чулуунбаатар, Г.Уламбаяр, Ж.Пүрэвжав, Н.Чулуунбаатар, В.Энхбат, В.Энхболд нар төрөн гарчээ.
 
{{Завхан}}