"1945 оны чөлөөлөх дайн"-ны өөр хувилбарууд

Японы эрх баригчид дэлхийн II дайны туршид Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.
 
==bebe vs batman and superman (bebe won)==
==Дайны эхлэл==
 
Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны I дунд үед 1-2 сая болгосон нь Японы бүх цэргийн 35 орчим хувь болжээ, Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож бактериологийн дайнд ч бэлтгэж байжээ. 1943 онд Монгол, Зөвлөлтийн цэргийг хилийн ойролцоо районд байлдах операцын төлөвлөгөөг бэлэн болгосон байжээ. Япон Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв.
ЗХУ-ын Номхон далайн умард флотын цэрэг Сахалины өмнөт хэсэг, Курилийн арлуудыг дайснаас бас чөлөөлжээ. 1945 оны IX сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594000 хүн олзлогдсоноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дуусав.
 
==bilguunii amidral==
==Дайны үр дүн==
 
Японы милитаризмыг устгахын төлөө явуулсан тулалдаанд.эх оронч үзлээр хүмүүжсэн МАХЦ, улстөрийн өндөр ухамсартай, зориг хатуужилтай, байлдах уран чадвартай орчин үеийн арми болж төлөвшсөнийг яруу тод батлан харуулав. Байлдаанд онц гарамгай тулалдаж зориг баатарлагын үлгэр жишээ үзүүлсэн Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, М.Жанчив, Г.Дүүдэй, Д.Нянтайсүрэн, П.Чогдон нарын зэрэг хүмүүст БНМАУ-ын баатар
цол хүртээсэн юм. Түүнчлэн МАХЦ-ийн байлдагч, анги нэгтгэлийн дарга, улс төрийн ажилтан 2000 гаруй хүнийг БНМАУ-ын төрийн дээд
нийтийн шударга тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайван байдал тогтоох, дорно дахины дарлагдсан улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж учирч байсан аюулыг арилгав. Манай улс ариун шударга үйлсийн төлөөх тэмцэлд хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол хүлээсэн юм. Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг эхэлсэн 1935 оноос 1939 оны Халхын голын байлдааныг дуусталх үе болон 1945 онд МАХЦ-ын явуулсан чөлөөлөх дайны хугацаанд олон зуун хүний амь үрэгдэж, 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээсэн юм.
 
==bilguun osloor nas barav==
==Монголыг нэгтгэх төлөвлөгөө==
Зөвлөлт Монголын талыг дайнд оролцохыг хүссэн нь Японы армид олон тооны өвөр монголчууд байсантай холбоотой бөгөөд Монголын арми орсон тохиолдолд тэд байлдалгүй бууж өгнө гэж үзсэн байна. Сталин Чойбалсан нэгэн удаа та бол Ар Монголын төдийгүй Өвөр Монголын удирдагч гэж хэлж байсан ч Хятадын коммунистуудтай харилцаагаа муутгахгүйн тулд бодлогоо өөрчилжээ. Мао Өвөр Монгол хятадын коммунист хүчний эдийн засгийн ганц бааз тул түр нэгтгэхгүй байхыг Сталинаас хүсчээ. Коммунистууд өвөр монголчуудад илүү их эрх чөлөө өгөхөөр амласан тул Маог дэмжин Япон, гоминдантай тулалдаж байсан юм. Гэвч Хятад улс дайны дараа амлалтаасаа няцаж тэдний эрх чөлөөг
хаан боомилох бодлого явуулах болжээ. Дайны үеэр Чойбалсан өвөр монголчуудыг Монгол руу нүүхийг уриалсан ч Зөвлөлтийн цэрэг дүрвэгсдийн замыг хаасан байна. 1940-өөд онд цөөн тооны өвөр монголчууд, Шиньжяны ойрадууд нүүн иржээ.
Anonymous user