Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
а'''Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн''' буюу '''Эф-Эй Кап''' ({{lang-en|FA Cup}}), албан ёсоор '''Хөлбөмбөгийн холбооны Чэлленж кап''' ({{lang-en|The Football Association Challenge Cup}}) бол [[Англи]] улсын дотоодын багуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, эрэгтэйчүүдийн [[хөлбөмбөг]]ийн тэмцээн юм. Хасагдах дүрмээр явагддаг тус тэмцээн нь [[1871-72 оны Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн|1871-72 оны улирлаас]] эхлэн зохиогдож буй, дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн болно.<ref>[https://web.archive.org/web/20100123192326/http://www.rte.ie/sport/soccer/2010/0122/facup.html The oldest Cup competetion &#91;sic&#93; in the world is at the fourth round stage, while Tottenham Hotspur are in Premier League action]. Raidió Teilifís Éireann. Retrieved 22 January 2010.</ref> Уг цомын тэмцээн нь зохион байгуулагч байгууллага болох [[Английн хөлбөмбөгийн холбоо]] буюу Эф-Эйн нэрээр нэрлэгджээ. 2015 оноос эхлэн, 2018 оны улирлыг дуустал ивээн тэтгэгч байгууллагын нэрийг оролцуулан '''Эмирэйтс Эф-Эй Кап''' ({{lang-en|The Emirates FA Cup}}) хэмээн нэрлэж буй.
 
Тус тэмцээнд Английн хөлбөмбөгийн лигийн системийн 10 түвшинд багтах аль ч баг оролцох эрхтэй, үүнд [[Английн Премьер лиг|Премьер лиг]] (1-р түвшин) болон [[Английн хөлбөмбөгийн лиг]] (2-оос 4-р түвшин)т багтах 92 мэргэжлийн баг, түүнчлэн [[Үндэсний лигийн систем]]ийн 1-ээс 6-р алхам (5-аас 10-р түвшин)-д багтах хэдэн зуун "лигийн бус" баг орно.<ref name=":12">{{Cite web|url = http://www.thefa.com/thefacup/more/rules|title = The rules of The FA Cup for season 2015–16|date = |access-date = 9 February 2016|website = |publisher = The Football Association|last = |first = }}</ref> 2011–12 оны улиралд хамгийн олон буюу 763 баг өрсөлдөж байв. Багууд сугалаагаар хоорондоо таарч тоглон, ялагдсан нь хасагдах замаар 14 давааны эцэст аваргаа тодруулдаг. Гэхдээ багууд аль лигт харьяалагддагаасаа хамаарч эхний даваануудаас чөлөөлөгддөг тул хамгийн багадаа 6 ялалтын дараа тэмцээнд түрүүлэх боломжтой.
Мөр 7:
Тэмцээний ялагч нь цомоор шагнуулдаг. Ялагчид олгодог цом 1911 онд одоогийн загвараа олсон бөгөөд одоо шилжин явж буй цом нь 2004 онд хийгдсэн хуулбар нь юм. Тэмцээний түүхийн турш 2 янзын загварын 5 ширхэг цом хийгдсэн. Мөн тус тэмцээний аваргууд [[УЕФА Европын лиг]]т өрсөлдөх эрх авахаас гадна Премьер лигийн аварга багтай [[Английн хөлбөмбөгийн супер цом|Английн супер цомын]] төлөө буюу Эф-Эй Коммюнити Шилд тэмцээнд өрсөлддөг. Одоогийн аваргууд болох [[Арсенал (хөлбөмбөгийн баг)|Арсенал]] нь 2017 оны шувтаргын тоглолтод [[Челси (хөлбөмбөгийн баг)|Челси]] багийг 2:1 харьцаагаар ялж, тус тэмцээнд хамгийн олон буюу 13 дахь удаагаа түрүүлжээ. Арсеналын менежер [[Арсен Венгер]] удирдсан багаа энэхүү тэмцээнд 7 удаа түрүүлгэж байсан, хамгийн өндөр амжилттай менежер юм.
 
==Эшлэл, зүүлт==
{{Reflist}}
 
==Зүүлт==
{{Reflist|group=note}}
 
[[Ангилал:Английн хөлбөмбөгийн тэмцээн|Цомын тэмцээн]]