"Ханбалиг"-ны өөр хувилбарууд

Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР-ын НИЙТЛЭЛИЙГ ЭШЛЭВ..
No edit summary
(Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР-ын НИЙТЛЭЛИЙГ ЭШЛЭВ..)
[[File:Yuandadu map.jpg|thumb|right|Ханбалиг хотын байршил]]
'''Ханбалиг''' (мөн '''Ханбалуг'''<ref>[http://encyclopedia.jrank.org/CAL_CAR/CAMBALUC.html Ханбалуг]. : Британника нэвтэрхий толь. 11 дэх хэвлэлт. Лондон 1910–1911, 5-р боть, тал 81.,</ref> '''Дайду''', '''Даду''') нь [[Юань улс]]ын [[нийслэл]] хот бөгөөд тухайн үед [[хаан|их хаан]] [[Хубилай]] хятадад суурин амьдарч байсан учир тэнд байгуулсан аж. [[Алтан улс|Зүрчидийн Алтан улсын]] үед ''ЦондуЖунду'' буюу ''Дундад нийслэл'' нэртэй байсан хотыг [[Чингис хаан]]ы үед [[Монголчууд]] эзлэн, галдан шатааж газрын хөрстэй тэгшилсэн ч, сүүлд ач хүү Хубилай буцаан сэргээн босгосон юм.
 
== Түүх ==
Чингис хааны отгон хүү [[Тулуй|Тулуйн]] хөвгүүн [[Хубилай хаан|Хубилай]], хаан суудалд суугаад 1260 онд улсын нийслэлийг [[Хар Хорум|Хархорумаас]] [[Шанду]] руу шилжүүлсэн юм. 1267 онд дахин зарлигдаж, урьдын [[Алтан улс|Алтан улсын]] Дунд нийслэл буюу өнөөгийн Бээжин хотыг улсын нийслэлээр тунхагласан бөгөөд 1272 онд '''Хаанбалгас''' хэмээх алдар хайрласан нь '''Их нийслэл''' гэсэн утгатай Дайду хэмээх хятад нэрийн хамтаар цагийн уртад хэрэглэгдсээр иржээ.
 
[[Марко Поло]]<nowiki/>гийн "'''Орчлонгийн элдэв сонин'''" номонд дурьдахдаа: ''“Жил бүрийн өвлийн арван хоёр, нэг, хоёрдугаар сарыг их хаан Катай орны нийслэл Хаанбалгас хотноо өнгөрөөнө. Энэ хотод түүний асар том орд өргөө байдаг. Дайду хэмээх энэ том хотыг хэрхэн юуны учир барьж байгуулсан бэ? гэвэл Катай хэмээх энэ нутгийн арвин устай их мөрний эрэг дээр эртний түүхт Ханбалик хот орших бөгөөд энэ нэр нь манай хэлээр бол “Бурхдын хот” гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Гэтэл их хааны зурхайч төлөгч нар Ханбалик хотын иргэд оршин суугчид нэгэн цагт Их Монгол гүрний эсрэг босон тэмцэлдэх юм байна гэж мэргэ төлгөнд бууж байгааг их хаандаа айлтган сонордуулжээ. Зурхайч төлөгчдийн энэ мэргэ их хааныг шинэ хот барьж байгуулах үйл хэрэгт түлхэж, даруй санаа оноогоо хэрэгжүүлэх ажилд шуурхайлуулжээ. Ингээд шинэ хотоо их устай голын нөгөө эрэгт, хуучин хотын зэргэмжээ барьж байгуулсан бөгөөд шинэ хотоо Дайду хэмээн нэрийдсэн амой“''<ref name=":0">http://www.tolgoilogch.mn/_dkodu8pj6q</ref> хэмээн өгүүлсэн байдаг.
 
[[Хубилай хаан|Хубилай хааны]] шууд удирдлага дор [[Юань улс|Юань улсын]] [[Төвлөн засах яам|Төв засгийн газрын]] шадар сайд [[Лю Бинжун]] гэгч шинэ хотыг барьж байгуулах ажлыг ерөнхийлөн удирдаж, араб угсаатан [[Еэхэдир]] гэгч хааны гол гол орд харшийн зураг төслийг төлөвлөн үйлдсэн байдаг. Хятад эрдэмтэн [[Гуо Шоузин]] тэргүүлэн их хотын усан хангамж, ус сувгийн бүтээн байгуулалтыг удирдаж, Хаанбалгасаас өмнөд Хятадын [[Тунжоу]] хүртэлх хэдэн мянганы урттай Их суваг хэмээх хиймэл голыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн юм. 1285 он гэхэд Хаанбалгас-Дайдугийн гол гол орд харш, өнөөгийн Бээжин хотын төвд орших Бэйхай цэцэрлэгийн орчимд оршиж асан хааны ордон, тэр үед Тай-еэчи, өнөөдөр Бэйхай гэх болсон хиймэл нуур цөөрмийн баруун эрэгт орших Лунфугун хэмээх хунтайж Чингим ба бусад агь ноёд, хатад, гүнж нарын суух орд харшийг барьж дуусгажээ. Түүнчлэн төрийн гол яамд, албан байгууллагуудын ордон өргөө, Түчэн буюу Шороон хэрэм гэж нэрлэгддэг хотын бэхлэлт хэрэм, Хэнгэрэгт асар, Хонхот асар, Түмэн амгалант сүм буюу өнөөгийн Хубилай хааны Цагаан суваргат сүм зэрэг гол гол барилга байгууламжуудыг барьж дуусгасан юм.<ref name=":0" />  
 
Ингээд тэр ондоо хаан бээр зарлиг болж, урьдын [[Алтан улс|Алтан улсын]] Дунд нийслэлийн оршин суугчдыг шинэ нийслэл хотод шилжин суурьшихыг зарлан мэдүүлсэн байна. Дараах хэдэн жилийн туршид хотын доторх орд хар, сүм хийд, Их сувгийн салаа урсгалууд, үр тарианы агуулах зэргийг гүйцээн бариулжээ. Харин 1300-гаад оны эхээр Төрийн хөвгүүдийн сургууль, Күнзийн сүм, Дээдсийн тахилгын сүм, бурхны шашны хэд хэдэн сүм хийд нэмэгдсэн юм. Түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн мэдээ баримтаар бол Дайду-Хаанбалгаст нэг зуу гаруй томоохон барилга байгууламж байсан агаад өнөөдөр тэдгээрээс 40 гаруйг нь хаана оршиж байсныг нь тогтоосон бол бас 30 шахам нь бараг бүрэн бүтнээрээ ба дахин сэргээгдсэн байдалтай сүндэрлэж байна.<ref name=":0" />  
 
== Хотын бүтэц, зохион байгуулалт ==
Дайду хотын хэрэм нь өмнөөсөө хойд үзүүрээ хүртэл 7.6 км, баруунаасаа зүүн үзүүрээ хүртэл 6.7 км урт, тэгш дөрвөлжин хэлбэртэй байсан бөгөөд эргэн тойрны нийт хэмжээ нь 28.6 км агаад сууриараа 15 м өргөн, дээд хэсгээрээ 3 м өргөн, өндөр нь 10 м байжээ.
 
“[[Юань улсын судар]]: '''Газар зүйн тэмдэглэл'''”-д '''Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11 хаалгатай'''” гэсэн байдаг. Хотын хэрмийн дөрвөн өнцөгт өндөр харуулын цамхаг байсан бөгөөд 85-140 м тутамд нэг харуул хамгаалалтын асар байжээ. Хэрмийн 11 хаалга нь бүгд чулуу, тоосгоор хийгдсэн, харин хана хэрэм нь элс шороон хэрэм байсан учраас бороо цасанд урсан нурахаас нь сэргийлж зэгсэн чийрсээр хучдаг байв.
 
Марко Пологийн аяллын тэмдэглэлдээ: “'''Дайду хот''' нь тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй, тэгш өнцөгтийн тал болгоны урт ижил бөгөөд '''хэрмийн нийт урт нь хорин дөрвөн бээр''' хэмжээтэй. Хотын хэрэм нь '''шороон далан дээр барьсан хорин тохой өндөр''', '''сууриараа арван тохой зузаан''', '''дотогшоо налуу''', '''хэрмийн орой нь гурван тохой өргөн''' билээ. Хэрэм нь хамгаалалтын цайз хэлбэрээр бүтээгдсэн, орж гарах '''арван хоёр хаалгатай''', хаалга бүр нь уужим саруул өргөө ордтой. Хэрмийн тал бүр нь '''гурван хаалгатай''', хаалга бүр нь орд өргөөтэйгөөс гадна хэрмийн өнцөг бүрт мөн уужим саруул өрөө, танхимтай бөгөөд тэдгээрт хотын харуул хамгаалалтынхан зэр зэвсэгтэйгээ байрлан сууцгаана“ гэсэн байдаг.<ref name=":0" />
 
== Үлдсэн өв соёл ==
Өнөөдөр Бээжин хотын Хайдэнь, Чао-ян дүүрэгт тус тус гурван газарт хэрмийн үлдэгдэл 12 км урт хэсэг үлдсэн байдаг нь Дайду нийслэлийн үеийн хэрмийн тэн хагас нь гэсэн үг бөгөөд Бээжингийн баруун дүүрэгт орших Сижимэн хэмээх хаалгын орчимд орших Сюэ-юаньлу гудамжнаас хойш чиглэн Вазин гудамжны Зинмэн хаалга хүрч зүүнш эргэн, Хятад-Японы найрамдал эмнэлгийн орчимд хүрч, түүний зүүн талаар урагш эргэн, Дунжимэн хаалга хүрдэг.<ref name=":0" />
 
Уг хэрэм нь чулуу, тоосгон биш, харин '''модон хүрээ зангидан гадуур нь шороо түрэн овоолж дагтаршуулсан хэрэм юм'''. Яагаад бусад улсын нийслэл хотуудын хэрэм шиг чулуу юм уу, тоосгон хэрэм байгуулаагүй вэ? гэвэл тэр үед нийслэл хотыг барьж байгуулахад асар их хөрөнгө мөнгө гаргасан байсан тул энэхүү хэрмийг барих хөрөнгө хомсодсоноос ийнхүү шороон хэрэм босгожээ. Өнөөдөр энд тус хэрмийн үлдцийг түшиглэн “Юань улсын их нийслэл Дайду хотын цэцэрлэгт хүрээлэн” хэмээх Бээжин хотын хамгийн том түүх соёл, амралт зугаалгын газрыг байгуулжээ.<ref name=":0" />
 
== Мөн үзэх==
3,836

edits