1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 87:
* Дөрөвдүгээр сарын 28 - Дэлхийн I дайн: Киртиа хотыг эзлэхийн тулд Франц, Британийн тал 14,000 цэргийн хүчийг төвлөрүүлсэн ч тус хотыг эзэлж чадсангүй. Тулааны улмаас Францын тал 1,001, Британийн тал 2,000 хүнээ алдсан юм.
** Нидерландын Гааг хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн их хурал ихлэв. Уг хуралд 12 орны 1,136 төлөөлөгч оролцжээ. Хуралдаанд оролцогчид Олон улсын энхтайван, эрх чөлөөний төлөөх эмэгтэйчүүдийн лиг байгуулахаар санал нэгдсэн байна.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 1 - Өмнөд Африкийн ерөнхий сайд, генерал Луйз Бота Германчуудыг эзлэн түрэмгийлэх армийг удирдахаар болов.
** Дэлхийн I дайн: Германы цэргүүд стратегийн гол түшиц газар болох 60-р өндөрлөгийн тулаанд хорт хий ашигласныхаа хүчинд уг өндөрлөгийг эргүүлэн мэдэлдээ авчээ.
* Тавдугаар сарын 2 - Испанийн эзэн хааны цомын тэмцээний шигшээд Атлетик Бильбао болон Испанёл клубууд учраа таарч Атлетик Бильбао өрсөлдөгчөө 5-0 онооны харьцаагаар хожиж, эзэн хааны цомыг өргөв.
* Тавдугаар сарын 4 - АНУ-ын Лос Анжелес хотын захирагчаар Чарльз Э.Себастиан сонгогджээ.
* Тавдугаар сарын 6 - Бейсболын домогт тамирчин Бейб Рут Бостон Ред Сокс багийн төлөөх анхны хом ранаа гүйцэтгэжээ.
** ОХУ-ын Эзэн хааны арми Анатолийн хойгт орших Ван хотын төлөөх голлох довтолгооноо эхлүүлэв.
* Тавдугаар сарын 7 - Их Британийн Луситаниа хөлөг Ирландын баруун-өмнөд зүгт орших газарт Германы байлдааны хөлөгт бөмбөгдүүлэн сүйрэв. Уг хөлөгт жирийн иргэд зорчиж явсан бөгөөд 1,198 зорчигч бүгд амиа алдсан юм.
** Дани улсад парламентын сонгууль болсон ч дайны хөлд дарлуулсан ард иргэдийн дийлэнх нь сонгуульдаа оролцож чадаагүй юм. Гэсэн хэдий ч эрх баригч Венстре нам 114 суудлыг авч Данийн парламентад олонх болжээ.
* Тавдугаар сарын 9 - Дэлхийн I дайн: Артуагын хоёр дахь тулаан: Обер гүүрийн тулаанд Британийн цэргүүд Германы цэргийн хүчийг буулган авчээ.
* Тавдугаар сарын 10 - Луситаниа хөлгөөс амьд гарсан ахмад Уиллиам Томас Төрнер хөлгийн дөрөв болон тавдугаар хонгилд гарсан нүх нь Германы талаас харвасан сумных гэдгийг нотлов.
** АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Герман улсад дайн зарлажээ.
* Тавдугаар сарын 12 - Герман-Өмнөд Африкийн нэгдсэн арми Намиб улсын Виндхоек хотыг эзлэн авчээ.
** АНУ-ын Армийн шийдвэрээр Нисэх хүчний хоёрдугаар скуадроныг байгуулав.
* Тавдугаар сарын 13 - Италийн ерөнхий сайд Антонио Сальандра Лондонгийн гэрээнд нэгдэн орсныхоо төлөө албан тушаалаасаа огцорчээ.
* Тавдугаар сарын 14 - Португалийн ерөнхийлөгч Мануэль де Арриажагийн эсрэг хувьсгал дэгдэв. Хувьсгалыг цэргүүдийн сэдэлтэйгээр өрнүүлжээ. Засгийн газар болон босогчдын хооронд болсон хүчтэй тулааны улмаас 200 энгийн иргэн амиа алдаж, 1,000 гаруй хүн шархадсан байна.
* Тавдугаар сарын 17 - Британийн улстөрийн түүхэнд Либералчуудаас бүрдсэн сүүлийн Засгийн газар огцров. Либерал намын тэргүүн Х.Х.Аскитийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон байна.
* Тавдугаар сарын 18 - Бельгийн эзэн хаан дэлхийн дайнд орлоцож байгаа болон улс эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан иргэдэд олгох медалийг бий болгож байгаагаа албан ёсоор зарлажээ.
* Тавдугаар сарын 19 - Австрали-Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний эсрэг гуравдах довтолгооноо хийсэн ч сөргөлдөгч талаас хүчтэй хамгаалсаар байлаа.
* Тавдугаар сарын 22 - Их Британийн түүхэнд хамгийн хөнөөлтэй галт тэрэгний осол Шотландад болов. Күйнтиншилийн галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 226 хүн амиа алджээ. Галт тэргэнд зорчигчдийн дийлэнх нь цэргүүд байсан юм.
* Тавдугаар сарын 24 - Италичууд холбоотны эвсэлд нэгдсэнийхээ дараахан Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Ингэснээр Италичууд холбоотон армийн эгнээнд нэгдсэн юм.
** Холбоотны засгийн газрууд Оттоманы эзэнт гүрнийг Аремани үндэстнүүдийн эсрэг хядлага үйлдэж байгааг "хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг" гэж дүгнэв. Энэ нь дэлхийн практикт энэ үгийг ашигласан анхны тохиолдол болжээ.
* Тавдугаар сарын 25 - Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүн нар Хиагтын гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Гадаад монголын бүрэн эрхэт байдлыг хүлээн зөвшөөрч, Өвөр Монголыг автономит муж байхаар хэлцэн тохирч гарын үсэг зурав. Уг уулзалтад Орос улсын их хаантны тусгай элч, Хятадын их жунтан, Монгол Улсын хаан Богд Жавзандамба нар оролцсон юм.
* Тавдугаар сарын 27 - Аляскын Анкорейж хотод анх удаа "Анкорейж Таймс" нэртэй англи хэл дээр бэлтгэн нийтлэдэг сонин хэвлэгдэж эхэлжээ.
* Тавдугаар сарын 29 - Португалийн ерөнхийлөгчөөр Теофилу Брага сонгогдов.
* Тавдугаар сарын 31 - Хаант Орос улсын генерал Николай Юдевич Туркийн Ван хотод хяналтаа тогтоосны дараа Арменийн бослогыг удирдсан Арам Манукианыг Арменийн түр засгийн газрын тэргүүнээр тохоон томилжээ.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 3 - Мексикийн хувьсгал: Мексикийн хувьсгалын удирдагчдын нэг Панчо Виллагийн цэргүүд төв засгийн газрын цэргүүдтэй тулалдаж, улмаар ялагдал хүлээжээ.
* Зургаадугаар сарын 5 - Дани болон Исланд улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан дэгдэв.
* Зургаадугаар сарын 6 - Швейцарь улсад дайны цагийн татварын талаарх хуулийг батлах эсэх талаар олон нийтийн санал хураалт болов. Санал хураалтад оролцогсдын 450,000 нь буюу 94 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Швейцарийн түүхэнд анх удаа олон нийтийн санал хураалт болсон нь энэ болсон билээ.
* Зургаадугаар сарын 9 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы Засгийн газар болон Хааны тамгын газар руу "Луситаниа" хөлгийн осолтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар илгээх талаар албан бичиг илгээжээ.
** АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн "Луситаниа" хөлгийн осол дээр баримталж байсан байр суурьнаасаа болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
* Зургаадугаар сарын 10 - Мексикийн ерөнхийлөгчийн хэргийг түр орлон гүйцэтгэгчээр Франциско Лагос Шазаро тодров.
** Италийн хөлбөмбөгийн алдарт Ювентус клубийн төв хэвлэл "Хурра Ювентус" сонин хэвлэгдэж эхэлжээ.
* Зургаадугаар сарын 13 - Грек улсад бүх нийтийн сонгууль болж улмаар Элефтериос Веницелосын тэргүүлдэг Либерал нам 187 суудлыг авч олонх болжээ.
** Португаль улсад мөн адил парламентын сонгууль болж Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд 106 суудал, Сенатын танхимд 45 суудал болж олонх болов.
* Зургаадугаар сарын 16 - Их Британид Эмэгтэйчүүдийн хүрээлэн байгуулагдав.
* Зургаадугаар сарын 17 - АНУ-ын ерөнхийлөгч асан Уиллиам Ховард Тафт "Энхтайвны төлөөх холбоо"-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
* Зургаадугаар сарын 19 - Исландын Засгийн газар шинэ төрийн далбааг соёрхон баталж, улмаар 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
* Зургаадугаар сарын 22 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы хамтарсан цэргийн хүч Оросын цэргүүдэд олзлогдов. Ингэснээр холбоотны арми Лемберг хотод бүрэн хяналтаа тогтоосон юм.
* Зургаадугаар сарын 25 - Чили улсад ерөнхийлөгчийн сонгуульб олж Хуан Луйз Санфуентес ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр өрсөлдөгчөөсөө 36 саналаар илүү байсан гэдэг.
 
== Энэ онд төрөгсөд ==