Австрали: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
103.9.90.200 (Яриа) хэрэглэгчийн 521514 засварыг цуцлах
Мөр 276:
 
== Соёл ==
Европын эзлэн түрэмгийллээс шалтгаалан тус улсад Англи-Селтик давамгайлсан өрнийн соёл ихэд дэлгэрсэн байна. Зарим газар нутагт уугуул австраличуудын соёл хадгалагдан үлдсэн нь бий. 20-р зууны дундаас эхлэн Америкийн поп соёл давамгайлсан нь дуу хөгжим, телевиз, театр, кино театр, кино урлагт ихээхэн нөлөөлжээ. Ази-Номхон далайн бүсэд байдгийнхаа хувьд бүс нутгийн онцлог ч тодорхой хэмжээнд шингэсэн гэж үзэж болно. ..
 
=== Дүрслэх урлаг ===
Мөр 309:
Австрали нь орчин үеийн олимпизмийн түүхэнд олимпийн наадмыг хоёроос дээш удаа зохион байгуулсан таван улсын нэг юм. Тус улсад 1956 оны Мельбурнын олимп, 2000 оны Сиднейн олимп зохион байгуулагдаж байсан билээ. Үндэстнүүдийн холбооны наадам 1938, 1962, 1982, 2006 онуудад Австралид зохион байгуулагдаж байжээ. Ирэх 2018 онд дахин тус улсад зохион байгуулагдахаар болоод байгаа билээ. Спортын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар өрсөлдөж байсан ч хараахан зохиион байгуулах улсаар шалгараагүй байна. Харин хөлбөмбөгийн ДАШТ-д олон удаа амжилттай оролцсоор байгаа юм. Далайн орнуудын хөлбөмбөгийн АШТ-д дөрвөн удаа, Азийн цомд нэг удаа түрүүлж байсан удаатай. Ингэснээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны түүхэнд хоёр өөр бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байсан эхний бөгөөд сүүлийн улс нь Австрали болоод байна.
 
Австралид газрын теннисний Австралийн их дуулга, олон улсын крикетийн тэмцээнүүд, Формула 1-ийн Австралийн гран при зэрэг дэлхийд нэр хүнд бүхий спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг.
 
== Ишлэл ==