Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 1:
{{Инфобокс Зохиолч
| нэр = Бэгзийн Явуухулан
| зураг = YavuuhulanB.jpg
| хэмжээ = 200px
| зургийн тайлбар =
| жинхэнэ нэр =
| нууц нэр =
| төрсөн огноо = 1929.03.19
| төрсөн газар = Завхан аймaг, Жавхлант сум
| нас барсан огноо = 1982.02.17.
| нас барсан газар =Улаанбаатар
| мэргэжил = Яруу найрагч
| яс үндэс = Халх
| иргэний харъяалал = Монгол улс
| боловсрол = Дээд
| төрөл = Яруу найраг
| субъект =
| урсгал =реализм
| хамтрагч =
| залгамжлагч =
| шагналууд = Монгол Улсын төрийн шагнал 1967, Cоёлын гавъяат зүтгэлтэн 1979
| гарын үсэг =
| вэбсайт =
}}
[[Файл:Poet_Begz_Yavuuhulan_monument_Mongolia.jpg|thumb|250px|Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөшөө нь.]]
 
'''Бэгзийн Явуухулан''' нь Монголын их яруу найрагч байв.
 
== Намтар ==
 
Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа цгтыщвивдчрадыжвалствжьвщцажцьыщчвлужвдтвзвазамонгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимерязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1967 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.
 
==Уран бүтээлийн товчоон (товчхон)==