3 сарын 10: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 13:
* 1891 - Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.
* [[1906]] - Европ тивд болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол Францд болов. Францын хойд хэсэгт орших Куррьерсын уурхай нурж 1,099 уурхайчин амиа алджээ.
* [[1915]] - Британийн армийн түүхэнд тохиосон хамгийн том хуурай замын тулаан эхлэв.
* 1917 - Филиппиний засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинээр хуваарилахаар болж, зарим хот, мужууд эмхлэгдэн байгуулагдаж эхэлжээ.
* 1921 - Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
* 1922 - Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.
* 1944 - Грекийн иргэний дайн: Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний улстөрийн товчоо Үндэсний чөлөөлөх фронтыг байгуулахаар болжээ.