"3 сарын 3"-ны өөр хувилбарууд

* 1284 - Руддианы гэрээ ёсоор Уельсын вант улс Английн эгнээнд нэгджээ.
* 1575 - Моголын эзэнт гүрний хаан Акбар Бенгалын армийг бут цохив.
* 1763 - Цахараас анх удаа хөдөлгөсөн 1,000 цэрэг Өрөмчид иржээ.
* 1776 - Америкийн хувьсгал: АНУ-ын тэнгисийн цэрэг Нассаугын тулалдаанд оролцохоор эх газар дээр буужээ.
* 1799 - Орос болон Оттоманы эзэнт гүрний хамтарсан бүслэлт өндөрлөж, Францын тал бууж өгөв.
* [[1904]] - Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.
* [[1910]] - Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.
* [[1912]] - Дарьгангын бүгдийн тэргүүн Содномдовдон, гарын тэргүүн Магсаржав нар Монгол Улсад дагаар орж захирагдахаа албан бичгээр мэдэгдэв. Тэр үед Халхын өмнөд хошуунд, тухайлбал Чин улсын суман өртөөний чухал зангилаа Сайр уснаас Манж, Хятад албаны хүмүүс болон Хятад худалдаачдыг үлдэн хөөх тэмцэл эрчимжиж байжээ.
* 1918 - Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.
* 1923 - Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
1,283

edits