Макро эдийн засаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 32:
* Үйлдвэрлэлийн уналт ба бууралтаас хамаараад
* Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт эрс буурсан учир гэх мэт
 
=== Инфляци ба дефляци ===
 
Эдийн засгийн ерөнхий үнийн түвшин өсөхийг [[инфляци]] гэдэг. Харин үнэ унавал [[дефляци]] үүсдэг. Эдгээрийг хэмжихдээ үнийн индексийг ашигладаг. Эдийн засаг хэтэрхий хурдан өсөхөд инфляци үүсэх магадлалтай байдаг бол уналттай үед дефляци үүсгэх магадлалтай байдаг.
 
[[Төв банк]] [[мөнгөий бодлого|мөнгөний бодлогоор]] үнийн хэлбэлзэлийг хянахыг эрмэлздэг. Бодлогын хүүг нэмэх эсвэл мөнгөний нийлүүлтийг багасгаснаар инфляцыг бууруулдаг. Инфляци нь тодорхой бус байдал болон өөр бусад сөрөг үр дагаваруудад хүргэх боломжтой байдаг. Харин дефляци эдийн засгийн гарцыг бууруулдаг. Төв банк үнийн хэлбэлзлээс эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөөс эдийн засгийг хамгаалахын тулд үнийг тогтвортой байлгах гэж хичээдэг.
 
== Макро эдийн засгийн загварчлал ==
=== Нийт эрэлт - нийт нийлүүлэлт ===
 
Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар([[AD-AS загвар]]) нь макро эдийн засгийг тайлбарладаг стандарт сурах бичгийн загвар болсон. Энэхүү загвар нь нийт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн хувьд үнийн түвшин болон гарцын(үйлдвэрлэл) түвшинг харуулдаг.
 
Уламжлалт Кэйнсийн онолоор бол нийт нийлүүлэлтийн муруй потенциал үйлдвэрлэлийн(бүрэн ажил эрхлэлттэй үе) түвшинд мэдрэмжгүй болдог. Эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс илүүг үйлдвэрлэх боломжгүй учир нийт эрэлт илүү их нэмэгдэх нь илүү их үйлдвэрлэлийг бий болгохоос илүүтэй үнийг өсгөдөг байна.
 
Нийт эрэлт, нийлүүлэлтийн загвар нь макро эдийн засгийн олон үзэгдлийг загварчилж чадна. Үнийн бус хүчин зүйлсийн өөрчлөлт нь нийт эрэлтийн муруйг шилжихэд нөлөөлнө. Тухайн барааны эрэлт нь нийлүүлтээс их байх үед эрэлтээс үүдэлтэй инфляци үүсдэг. Үүний улмаас нийт эрэлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг. Эдийн засагт зардал их болоход зардалаас үүдэлтэй инфляци үүсэж нийт нийлүүлтийн муруй илүү өндөр үнийн түвшинрүү шилждэг.
 
=== IS-LM загвар===
 
[[IS-LM загвар]] нь бүтээгдэхүүн болон мөнгөний зах зээлүүдийн тэнцвэрийг хангадаг хүү болон үйлдвэрлэлийн хэмжээг харуулдаг. Бүтээгдэхүүний зах зээл нь хөрөнгө оруулалт болон хадгаламжийн(IS) тэнцвэрээс, мөнгөний зах зээл нь мөнгөний нийлүүлэлт болон эрэлтийн тэнцвэрээр илэрхийлэгддэг. IS муруй нь хүү өгөгдсөн үеийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл өгөгдсөн үеийн хадгаламжтай тэнцэх цэгүүдийг агуулдаг. Энэхүү загвар нь мөнгөний болон төсвийн бодлогын нөлөөг харуулахын тулд ашиглагддаг.
 
=== Өсөлтийн загварууд ===
 
[[Солоугийн өсөлтийн загвар]] нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг хамгийн энгийн, ерөнхий загвар юм. Загвар нь үйлдвэрлэлийг капитал болон хөдөлмөрөөс хамааруулдаг үйлдвэрлэлийн функцыг ашигладаг. Загварт ажилгүйдэл болон капиталын өөрчлөлт байхгүй үед хөдөлмөр болон капитал нь тогтмол түвшинд ашиглагддаг гэж үздэг.
 
Эдийн засгийн өсөлт нь капиталын хэмжээ нэмэгдэх, хүн ам ихсэх эсвэл технологийн дэвшил гарсан үед л гарна. Хадгаламжийн хэмжээ ихсэх нь капиталын хэмжээг нэмэгдүүлж эдийн засагт түр зуурын өсөлтийг бий болгодог. Гэхдээ элэгдлийн хувь капиталын өсөлтийг хязгаарладаг. Солоугийн загварын дагуу нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн өсөлт нь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлдэг технологийн дэвшилээс хамаардаг гэж үздэг.
 
== Макро эдийн засгийн бодлого ==
 
Макро эдийн засгийн бодлого ерөнхийдөө төсвийн болон мөнгөний бодлогоор дамжин хэрэгждэг. Хоёулаа л эдийн засгийг тогтвортой өсөлттэй буюу бүрэн ажил эрхэлттэй эдийн засгийн хэмжээнд хүргэхийг эрмэлздэг. Макро эдийн засгийн бодлого нь бизнес циклын нөлөөг хязгаарлаж үнийн тогтвортой байдал, бүрэн ажил эрхлэлт болон өсөлт зэрэг эдийн засгийн зорилгуудад хүрэх тал дээр анхаардаг.
 
=== Мөнгөний бодлого ===
{{цааш унших|Мөнгөний бодлого}}
 
Төв банк хэд хэдэн арга замаар мөнгөний нийлүүлэлтийг хянаж мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Төв банк бонд худалдан авч зах зээл дээрх мөнгөний нийлүүлтийг ихэсгэж, хүүг бууруулдаг. Мөн эсрэгээрээ төв банк бонд гарган худалдаалж зах зээл дээрх мөнгийг хумидаг.
 
Төв банк зорилтод бодлогын хүүг барьж байхын тулд мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг. Харин зарим нь хүүг хэлбэлзэхийг зөвшөөрч оронд нь инфляцийн түвшинг онилж байдаг. Төв банк ерөнхийдөө аль болох бага инфляцын түвшинд илүү их үйлдвэрлэлийг бий болгохыг зорьдог.
 
Уламжлалт мөнгөний бодлого зарим үед үр дүнгүй болдог. Хүү болон инфляци бараг "0"-тэй ойролцоо үед төв банк мөнгөний бодлогыг уламжлалт арга барилаар хэрэгжүүлж болохгүй. Харин уламжлалт бус [[quantitative easing]] гэх бодлогыг хэрэгжүүлж болно. Төв банк өвхөн засгийн газрын бонд худалдаж авахаас гадна байгууллагын бонд, хувьцаа болон бусад үнэт цаас худалдан авч эдийн засгийг дэмжиж болно.
 
=== Төсвийн бодлого ===
{{цааш унших|Төсвийн бодлого}}
 
Төсвийн бодлого нь засгийн газрын орлого болон зарлагыг хэрэгсэл болгон ашиглаж эдийн засагт нөлөөлөх бодлого юм. Жишээ нь хэрэглээ, татвар, өр зээл гэх мэт..
 
Хэрвээ эдийн засаг потенциал үйлдвэрлэлээс багийг үйлдвэрлэж байвал засгийн газрын нэмэлт зардал ашиглагдаагүй байгаа нөөц хөрөнгийг зах зээлд оруулж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газрын хэрэглээ үйлдвэрлэлийн бүхий л зөрүүг хангах шаардлагагүй. Засгийн газрын хэрэглээний нөлөө нь үржигддэг. Жишээлбэл засгийн газар гүүр барьлаа гэе. Энэхүү төсөл нь гүүрийн өртөгийг үйлдвэрлэлд нэмэхээс гадна ажилчид өөрсдийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж олгодог.
 
Мөн засгийн газар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл хувийн салбарын хэрэглэх нөөцийг хязгаарладаг. Эдийн засагт нэмэлт үйлдвэрлэл нэмэхийн оронд хувийн салбарын хийх юмыг засгийн газар хийдэг. Мөн засгийн газрын хэрэглээ хүүгийн түвшинг нэмэгдүүлж улмаар хөрөнгө оруулалтыг хязгаарлах явдал ч бий. Зарим хүмүүс эдийн засгийн уналтад орсон, нөөц бүрэн ашиглагдаагүй болон хүү бага үед энэ нь асуудал биш хэмээн маргадаг.
 
 
 
== Мөн үзэх ==