1 сарын 15: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 14:
* 1892 - Сагсанбөмбөгийн анхны дүрмийг Жеймс Нейсмит тодорхойлжээ.
* 1910 - АНУ-ын Вайоминг мужид тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том далан болох "Баффало Билл" даланг барьж дуусгажээ. Энэ далан нийт 99 м өндөр юм.
* 1912 - Манлайбаатар Ж.Дамдинсүрэн тэргүүтэй Монголчууд Хөлөнбуйр аймгаас хятад түшмэл цэргийг хөөн гаргаж, нутаг орноо эзэн суув.
* 1913 - Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлав. Айлчлалын үеэр Сангийн бүх хэргийг захиран шийтгэгч сайд н.Чагдаржав, Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч И.Кростовец нар долоон зүйл гэрээнд гарын үсэг зурж, хоёр сая рубль зээлэхээр болжээ.
* 1919 - Германы хамгийн алдартай социалист тэмцэгчид болох Роза Люксембург, Карл Лайбнехт нарыг Германы сайн дурын цэргийн анги устган сөнөөснөөр "Спартакын бослого" намжжээ.
* 1934 - Газар хөдлөлтийн түүхэнд хамгийн хөнөөл дагуулсан газар хөдлөлт Балба болон Бихарт болж 6-10.7 мянган хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 магнитудаас давж байсан гэдэг.