Романтизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
Энэхүү'''Романтизм''' нь чиглэл XIX зууны эхэнд үүссэн ба Францын хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй. Уг хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуу үеийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход нөлөөлжээ.
Романтизм
Энэхүү чиглэл XIX зууны эхэнд үүссэн ба Францын хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй. Уг хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуу үеийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход нөлөөлжээ.
Эхний илрэл нь сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байв. Гэсэн ч романтизмд дэвшилтэд зүйлүүд их байсан нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн юм.[[файл:Caspar David Friedrich - Wanderer above the sea of fog.jpg|250px|thumbnail|right| Давид Фридрих 1818 он]]
 
Line 20 ⟶ 19:
Делакруагийн зард гарсан бүтээлийн тоонд ''Түмнийг эрх чөлөөнд уриалагч''(1830) гэдэг уран зураг орно. Зохиомжийн төв хэсэгт эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн тугийг өндөрт өргөж яваа шантаршгүй зоригт бүсгүйн дүрийг бүтээжээ. Амьдралын бодит үнэнийг уран сайхны дүрээр илэрхийлэх уран зургийн аргыг чөлөөтэй хэрэглэж, домгийн болон түүхийн олон дүрийг хамтатган бүтээсэн энэ гайхамшигт туурвилд үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон домогт хүү Гаврош хүртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай бүсгүй хайрган дундаар нүцгэн хөлөөрөө урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа бүгд найрамдах улсын гурван өнгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш өндөрт хийсгэжээ. Зураач 1831 онд Дорно дахины Алжир, Мароккоор аялах үедээ хурц нар ээсэн ганган байгаль, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, салхинд дэрвэсэн өргөн халхгар хувцастай эрэгтэйчүүдийг олон янзаар дүрсэлж байв. Адал явдлаар дүүрэн ав хомрогын тухай олон бүтээлийн дотроос <<Арслан, бар агнасан нь>> сэдвээр нүд хужирлам сайхан бүтээл туурвижээ. Алжир бүсгүйчүүлийн өвөрмөц амьдрал, аж төрлийг хөруулсан <<Алжир эмэгтэйчүүл төрхөмдөө>>(1834), <<Марокко дахь еврейн хурим>>(1841) зэрэг олон зураг зуржээ. Дорно дахинд түр зуур хийсэн аялал нь зураачийн цаашдын уран бүтээлд чухал ач холбогдол гүйцэтгэв. Делакруа түүхийн гол хүч бол ард түмэн гэдгийг уран бүтээлдээ цохон хэлж, өнгөрсөн үеийн түүхэн үйл явдалд эргэн хандаж <<Траяны түүх>>(1840), <<Константинополийг загалмайтнууд эзлэн авсан нь>>(1840) зэрэг алдарт зургаа бүтээжээ. Тэрээр Парисын олон орд харшийн хана, адрыг чимэглэсний сацуу Гёте, Байрон, Шекспирийн зохиолын чимэглэл, тайлбар зургийг зуржээ. Романтизмийн бүтээлчид нь ямар нэгэн тодорхой нэгдсэн хөтөлбөр байгаагүй бөгөөд тэдгээр нь хоорондоо орчин үеэ дүрслэх талаараа нэгдэж байв.
 
[[Ангилал:ДүрслэхРомантизм| урлаг]]
[[Ангилал:УранГүн зурагухааны урсгал]]
[[Ангилал:Уран зургийн урсгал]]
[[Ангилал:Утга зохиолын эрин үе]]