Мари Кюри: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Ангилал:Польш хүн
б музей
Мөр 4:
 
Мари Кюри [[Польш]] улсын [[Варшав]] хотноо төрж, 24 нас хүртлээ тэнд амьдарсан бөгөөд 1891 онд эгчийн хамтаар Францад суралцахаар иржээ. Тэрээр [[Парисын Их Сургууль]]д математик, физик, химийн шинжлэх ухаанд суралцжээ. Энд Мари Кюри ирээдүйн нөхөр, хамтран зүтгэгч [[Пьер Кюри]]тэй танилцаж гэрлэжээ.
[[Зураг:Probówki, których używała Maria do swoich doświadczeń.jpg|thumb|left|Мария Склодовская-Курийн музей, [[Варшав]], Польш]]
 
 
Тэд радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 оны 7 сард хамтдаа Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр [[Полони]] хэмээн нэрлэсэн шинэ радио идэвхт [[элемент]] нээжээ. 1898 оны 12 сарын 26-нд эхнэр, нөхөр Кюри тэдний нээсэн хоёрдох шинэ [[элемент]] радио идэвхт [[Ради]]йг зарлажээ. 1903 онд тэд [[Нобелийн шагнал]]ыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. 1911 онд Мари Кюри [[Нобелийн шагнал]]ыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг 2 удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар [[Нобелийн шагнал]] хүртсэн цорын ганц хүн болсон юм. Тэрээр Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.