"Польш"-ны өөр хувилбарууд

б
гэрэл зураг
б (гэрэл зураг)
б (гэрэл зураг)
}}
'''Бүгд Найрамдах Польш Улс''' ({{lang-pl|Rzeczpospolita Polska}}) — [[Төв Европ|Төв]] [[Европ]]т оршдог [[улс]]. Умард хэсэг нь [[Балтын тэнгис]]ээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа [[Орос]]<nowiki/>ын Холбооны Улс ([[Калининград муж]]), [[Литва]], зүүн хэсгээрээ Беларусь, [[Украйн]], өмнөд талаараа [[Словак]], [[Чех]], баруун талаараа [[Герман]] гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай.
[[Зураг:Warsaw palace.jpg|thumb|left|[[Варшав]], Хааны ордон]]
 
966 онд захирагч [[I Мешко]] [[Католик шашин|Католик шашинтан]] болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвийн гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь [[Прусс]], [[Орос]], [[Австри]] гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд [[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы дараа тусгаар тогтнолоо олж авсан боловч [[Дэлхийн хоёрдугаар дайн]]д [[Нацист Герман]], [[ЗХУ]] хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөөгөөр "[[Зүүн эвсэл]]"-ийн [[социализм|Социалист]] Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с ({{lang-pl|województwo}}) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.
83

edits