"Тэнгисийн хоолой"-ны өөр хувилбарууд

Эрт дээр үеэс л тэнгисийн хоолойнууд нь түүний стратегийн чухал ач холбогдлоос шалтгаалан ашиг сонирхлын бүсэд багтдаг байв. Хэрвээ ямар нэгэн тэнгисийн хоолойг өөрийн хяналтандаа авч чадвал ихээхэн эрх мэдлийг олгох учраас улс төрийн нөлөө бүхий объект байв.
 
Далайн эрх зүйн конвенцоор усан онгоц болон агаарын тээврийн хэрэгсэл нь тэнгисийн хоолойгоор саадгүй [[транзит тээвэр|транзитаар нэвтрэн зорчих]] эрх зүйн үндсийг олон улсад журамлаж өгсөн байдаг. Гэхдээ тэнгисийн хоолойг үүсгэж буй арал, эх газар хоёр нь хоёулаа нэг улсад хамаарч, цаашлаад уг арал нь далайн чанадад гарах усны газар зүйн ба навигацын аль алины хувьд тохиромжтой байх эсвэл уг тэнгисийн хоолойхоолойд зөвхөн эдийн засгийн бүс байрлах аваас дээрх журам үйлчлэхгүй.
 
{{зай авах}}