Өөлд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
copyright violation
Засварлав
Мөр 13:
|хэл_угсаа = [[Монгол угсаатан]]
}}
Дөрвөн Ойрадыг бүрдүүлэгч нэгэн аймаг бөгөөд Монгол улс, БНХАУ-д бөөнөөр оршин суудаг монгол угсаатны бүлэг.
'''Өөлд''' бол [[Ойрад]]ын нэгэн аймаг юм. Ойрадын [[Цорос]] аймгаас үүссэн. [[Зүүнгарын хаант улс]]ын Цорос аймгийн харъяанд байж байгаад 1755-1758 оны бослогын үеэр Манжийн цэргийн дайралтад өртөж, нилээд хор хохирол амсаж байсан. Зүүнгарын хаант улсын [[Галдан бошигт хаан|Галдан Бошигт хааныг]] дагаж байсан Ойрадуудын нэгэн хэсэг болох Өөлдүүд одоо үед [[Монгол улс]]ын [[Архангай]] аймгийн [[Өлзийт сум|Өлзийт]], [[Хотонт сум|Хотонт]], [[Өгийнуур сум]]д болон [[Ховд]] аймгийн [[Эрдэнэбүрэн сум]] /[[Цамбагарав]] уулын өврөөр/, [[БНХАУ]]-ын [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монголын Өөртөө Засах Орны]] [[Хөлөнбуйр]] аймагт оршин суудаг.
 
Ойрадын түүхэн сурвалжийг үндсэлбэл Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан аваад, түүнийгээ Өөлд гэжээ.
==Нэрийн утга, гарвал==
Зарим судлаачид Ойрад (ойн ард) гэдэг үгийг хятадууд хазгай дуудаж нангиад сурвалжид сунжруулан тэмдэглэснээс Өөлд болсон гэдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай гэдэг. Мөн Алтайн Өлгийд хэмээх газар нутагладаг байснаас Өөлд гэх болсон гэх тайлбар ч байдаг.
Эдгээр саналуудыг үнэмшил багатай гэж үзээд Ж.Төмөрцэрэн өсгөлүүн их бадриун хэмээх утга бүхий өгэлэ гэдэг үгэнд "д" дагавар залган дуудсанаас өгэлэд болжээ гэсэн байна. Энэ саналыг А.Очир дэмжиж үнэхээр өөлд нь дөрвөн Ойрадын доторх том аймаг байсан учир бүх Ойрадыг өөлд хэмээн нэрлэсэн явдалтай холбож бичсэн байна.
 
Ийнхүү өөлдүүд ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ.
==Лавлах холбоос==
Гэвч Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Цорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ.
{{лавлах холбоос}}
 
Өөлд нь Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг “Өөлд” хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.
[[Ангилал:Ойрд ястан|2]]
 
[[Ангилал:Монгол овог аймаг]]
1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн гурван хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ.
 
Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуугийн угсааныхны захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэлт засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийт сум бүхэлдээ, Өгийнуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв.
 
Харин Данжилагийн үр хойчсын захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлд бэйсийн хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв.
 
Түүнчлэн Равдангийн ахмад хөвгүүн жүн ван Цэрэнванбуугийн харьяат 1 хошуу байсан агаад 1728 онд Цэрэнванбуу нас барсанд түүний дүү Сэвдэнванбуу Цэрэнванбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нэгтгэж, Сэвдэнванбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учир олдож, Дамбийгийн хошууг дахин байгуулжээ. Гэвч 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгажээ. Ийнхүү Ховдын Өөлд хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг захируулжээ. Энэ хошууны нутаг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум юм.
 
Эдгээрээс гадна Манжийн эрхшээлийн үед Хөлөнбуйрт өөлдийн 1 хошуу байсан нь мөн л Галдан бошогтын албат байсан ажээ. Түүнчлэн Зүүнгар улсыг мөхөөсний дараа тэдний үлдэгдлийг манж нар Хармөрөн мужид нүүлгэн аваачиж, Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн өөлд бус, Ойрадын олон овог аймгийн хүмүүсээс бүрэлдсэн хэдий ч Хармөрний Өөлд хошуу хэмээн нэрлэгдэх болжээ.
 
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ЭША, доктор Ц.Цэрэндорж{{лавлах холбоос}}Ашигласан ном зохиол:
 
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009
 
Өөлдийн ноёдын уг эх, Монгол бичгээс хөрвүүлж, тайлбар, галиг, үгийн хэлхээ хийсэн Цэрэндорж Ц., УБ., 2010
 
Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
 
Монгол Улсын угсаатны зүй, II боть (Ойрадын угсаатны зүй), УБ., 1996
 
Очир А., Монголын ойрадуудын түүхийн товч, УБ., 1992
 
Очир А., Дисан Т., Монгол улсын өөлдүүд, УБ., 1999
 
Цэвээн Ж., Дархад, Хөвсгөл нуурын урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын өгүүлэл, УБ., 1934 // Цэвээн Ж., Түүвэр зохиолууд, эмхэтгэсэн Идшинноров С., I, II дэвтэр, УБ., 2000
 
Oka Hiroki, Hobudo oorudoki-no seiritsu-Kenryuki nakaba-ni okeru zasaguki-ni kansuru ikkousatsu (Ока Хироки, Ховдын өөлд хошуу байгуулагдсан нь - Тэнгэрийн тэтгэсний дунд үеийн засаг хошууны тухай) // “Matsumura Jun sensei koki kinen ‘Shindaishi ronsou’”, Kyuuko shoin, Tokyo, 1994
 
Дэлгэрүүлж үзэх ном зохиол:
 
Далай Ч., Ойрад монголын түүх, 1-р боть, УБ., 2002
 
Очир А., Монголчуудын гарал, нэршил, УБ., 2008
 
Цэрэндорж Ц., Зохиогч нь үл мэдэгдэх “Дөрвөн Ойрадын түүх /тууж/”-ийн эх бичиг судлалын зарим асуудал // Nomadic Studies, № 10, УБ., 2005, 77-80-р тал
 
mongoltoli.mn /албан ёсны түүхийн вэб хуудас/