"Эдийн засгийн шинжлэх ухаан"-ны өөр хувилбарууд

no edit summary
'''Эдийн засгийн шинжлэх ухаан''' нь [[эдийн засаг|эдийн засгийг]] судалдаг [[шинжлэх ухаан]] юм. Эдийн засаг нь бараа болон үйлчилгээний хэрэглээ, хуваарилалт, үйлдвэрлэлийн талаар түлхүү судалдаг “нийгмийн” шинжлэх ухаан юм. Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засгийн агентуудын зан төлөв хийгээд тэдний оршин буй эдийн засгийн орчин хэрхэн ажилладаг талаар авч үздэг. Микро эдийн засаг нь хувь агентууд, зах зээл хоорондын хариу үйлдэл, хариу үйлдлийн үр дүн зэрэг эдийн засгийн анхдагч нэгжүүдийн үйл хөдлөлд илүү анхаарлаа хандуулдаг. Хувь агентууд гэдэгт өрх, үйлдэрлэгч, худалдан авагч, худалдагч зэрэг нэгжүүдийг хамааруулан ойлгож болно. Харин Макро эдийн засаг нь нийт эдийн засаг (нийт үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт), түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох нөөцүүдийн хүрэлцээт байдал (хөдөлмөр, капитал ба газар), инфляци, эдийн засгийн өсөлт болон эдгээрийг хэрэгжүүлэх шаардагатай нийгмийн бодлогын (мөнгөний бодлого, төсвийн бодлого болон бусад) талаар судалдаг. Эдийн засгийн шинжлэх ухаан гэх нэр томьёо нь анх 19 дүгээр зуунд Алфред Маршаллын “Улс төрийн эдийн засаг” гэх ойлголтоос үүдэн гарсан байдаг. Тэрхүү цаг үеэс эхлэн эдийн засгийн шинжлэх ухаан гэх ойлголт нь илүү түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд математикийн арга хэрэгслийг түлхүү ашиглах болсон нь эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан болон хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухаануудаас тусдаа зарчимтай гэдгийг хүлээн зөвшөөрөх анхны суурь тавигдсан байна. Эдийн засгийн шинжлэх ухааны туйлын зорилго нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оршдог. Эдийн засгийн судалгаа, шинжилгээ нь нийгэм, бизнес, санхүү, эрүүл мэнд , засгийн газар гэх мэт сувгуудаар ихэвчлэн дамжиж хэрэгждэг боловч гэмт хэрэг, боловсрол, гэр бүл, хууль, улс төр, шашин шүтлэг, нийгмийн институциуд, дайн, шинжлэх ухаан болон хүрээлэн буй орчин зэрэг илүү өргөн хүрээний сувгуудаар ч дамжин хэрэгждэг байна.
 
== Тодорхойлолтууд ==