Отгонтэнгэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 66.181.160.24 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 41:
 
Тус ууланд авирахад жишээлбэл урд энгэр нь нэлээд налуу учир бараг 2500 метрийн өндөр хүртэл тээврийн хэрэгслээр туулах боломжтой. Авирахад хамгийн хялбар хэсэг нь зүүн өмнө тал юм.
 
===2017 оны 10-р сарын осол===
2017 оны 10-р сарын 21-нд Отгонтэнгэрийн оргилд гарсан 27 уулчин бууж яваад тавцангийн гулсалтад өртөж, багийн 17 гишүүн нь 700 орчим метрийн өндөртэй хавцал руу унан осолджээ. Үлдсэн 10 гишүүн нь 22-ны өдөр уулнаас бууж ирээд холбогдох газарт мэдэгдсэнээр авран хайх ажиллагааг явуулж 3 хоног ажиллан бүх 17 гишүүний цогцсыг ослын газраас олж илрүүлсэн.
 
== Амьтан, ургамал ==
Line 48 ⟶ 51:
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх ''“Отхан”'' буюу ''“Галын хаан, голомт сахигч”'', монгол хэлний эртний үгийн санд ''“Этүгэн”'' буюу ''“Анхны эх газар”'' хэмээсэн унаган монгол үг ажээ.
 
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, ''“Сүмбэр уул”'', ''“Очирваань хайрхан”'', ''“Цаст цагаан уул”'', ''“Отгонтэнгэр”'', ''“Этүгэн уул”'' хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн.
 
== Онгоцны осол ==
1963 онд [[Улаанбаатар|Улаанбаатраас]] [[Улиастай]]н чиглэлд нисч байсан [[Монголын Иргэний Агаарын Тээвэр|МИАТ]]-ийн [[Ан-24|АН-24]] онгоц битүү манантай таарч Отгонтэнгэрийн зүүн талыг мөргөн унасан байна. Тус онгоцонд багцаагаар 40 гаран зорчигч байсан ба нэг ч хүн амьд гараагүй ажээ.
 
== Цахим холбоос ==