Галдан бошигт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Халх-Зүүнгарын дайн
Мөр 13:
Галдан 1644 онд [[Дөрвөн Ойрад]]ын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч [[Цорос]] аймгийн тэргүүн [[Эрдэнэбаатар хунтайж|Эрдэнэбаатар Хотогчин хунтайжын]] зургадугаар [[Хүүхэд|хөвгүүн]] болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд [[Сурвалж бичиг|сурвалж бичгүүдэд]] бий. Мөн [[хатан|хатадын]] тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ.
 
=== Бага нас ===
Галданг төрөхөд [[Ойрад]]ад их хөл үймээн болж түүнийг [[Зонхов]]ын шавь [[дүлжин]] [[Дагважалцан]]гийн [[хувилгаан]]аар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь [[Лхас]] хотноо [[V Далай лам]], [[Ванчин Богд]] нарын дэргэд [[шавь]] оруулсан байна. Тэр [[Төвөд]]өд 20 жил сууж [[Шарын шашин|шарын шашны]] эрдэмд гүнээ нэвтэрсэн юм. Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнөх үед монголчууд Тэнгэрээ шүтэж амьдардаг байлаа.
 
=== Хаан болсон нь ===
[[Эрдэнэбаатар хунтайж|Эрдэнэбаатар]] хунтайжийн тавдугаар хөвгүүн [[Сэнгэ хунтайж]] аавынхаа хунтайжын орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ [[Сэнгэ]] бол [[Галдан бошигт]]ын төрсөн ах бөгөөд тэдний эх [[Юм Ага]] бол [[Эрдэнэбаатар хунтайж|Хотогчин хунтайжийн]] гуравдугаар [[хатан]] байсан бололтой. [[Сэнгэ]] [[хан]]ыг алсан [[Цэцэн тайж]], [[Зодов баатар]] нар [[хунтайж]]ийн [[их хатан|их хатны]] хөвгүүд байсан юм. Яагаад ч юм [[Эрдэнэбаатар хунтайж]] хатдынхаа хөвгүүдээс Торгуудын Шүхэр дайчины охин Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Төвөдөд суулгаад, нөгөөд нь хунтайжын суудлаа залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн [[Цэвээнравдан]] нас бага байсан тул Галданг Төвөдөөс дуудаж хунтайжын ор суулгасан нь эртний ёсыг дагасан хэрэг ажээ.
 
=== Хүчирхэгжилт ===
Галдан бошигт [[Ойрад]]ад ирээд [[Цорос|Цорос аймгийн]] хунтайжын ширээнд сууж, тухайн үедээ Ойрадын [[Дөрвөн түмэн|дөрвөн түмнийг]] зонхилж асан [[Хошууд|Хошууд аймгийн]] тэргүүн [[Очирт цэцэн хан]]ы охин [[Ану хатан|Ану]]г өөрийн их [[хатан]] болгож,тархай бутархай [[Баруун Монголчууд|баруун монголчуудыг]] нэгтгэн [[Зүүнгарын хаант улс]]ыг байгуулаад, энэ улсынхаа [[хаан]] нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх [[Монгол үндэстэн|монгол үндэстнийг]] нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд [[Зүүнгарын хаант улс]]ын хүчирхэг саварт [[Хамил тойрог|Хами]], [[Турфан]], [[Кашгар]], [[Сайрам]], [[Бухар]], [[Самарканд]] зэрэг төв болон дундад [[Ази]]йн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед [[Төв Ази]]йн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
 
=== Тэрээр [[Орос]]той [[Дипломат ёс|дипломат бодлого]] явуулж, худалдаа хийж, [[Элчин сайд|элчин төлөөлөгч]] солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. [[Орос]], [[Хятад]]ыг холбосон [[Торгоны зам]]ыг хяналтдаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв. ===
 
=== Халх-Зүүнгарын дайн ===
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь [[Халх]]тай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл [[Ойрад]], [[Халх]] хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. [[Занабазар|Өндөр гэгээн]]тэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд [[Манж Чин улс]], [[Төвөд]]ийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
 
Мөр 33:
Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Түүний хүүрийг манжийн цэргүүд олоод Бээжин дэхь хааны ордны гадаа олон хэсэг болгож өлгөж, нийтэд цээрлүүлсэн байдаг.
 
== Гэр бүл ==
Эцэг: [[Эрдэнэбаатар хунтайж|Хотогчин эрдэнэбаатар хунтайж]]