1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 49:
* Хоёрдугаар сарын 23 - Улс оронд нь гарсан хувьсгалт нөхцөл байдлын улмаас Гайти улсын ерөнхийлөгч Жозеф Давильмар Теодор албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
* Хоёрдугаар сарын 25 - Гайти улсын ерөнхийлөгчөөр Вильбурн Гуйллайме Сем сонгогджээ.
* Хоёрдугаар сарын 27 - Нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын алдарт "Шерлок Холмес" цувралын сүүлийн боть болох "Тосгоны айдас" ном хэвлэлтээс гарчээ.
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 1 - Английн нийслэл Лондон хотод Арбитрчидийн хүрээлэн байгуулагдав.
* Гуравдугаар сарын 2 - АНУ-д Кино урлагийн корпораци байгуулагдаж инээдмийн кинонуудыг продьюсерлэж эхлэв.
* Гуравдугаар сарын 3 - Нисгэгчдийн үндэсний зөвлөл АНУ-д байгуулагджээ.
* Гуравдугаар сарын 4 - АНУ-ы. 64 дэх Конгресс анхны хуралдаанаа хийв.
* Гуравдугаар сарын 10-13 - Дэлхийн I дайн: Британийн цэргүүд Германы армийн эсрэг анхны хүчтэй довтолгооноо хийв. Британийн Энэтхэгийн цэргүүд Францад төвлөрөөд байсан Германы армийн эсрэг хийсэн энэ тулааныг түүхэнд Ной Шапелийн тулаан гэдэг юм.
* Гуравдугаар сарын 14 - Константинополийн гэрээ: Уг гэрээгээр Британи, Франц, Хаант Орос улсууд Босфорусын хоолойд большевик хувьсгал ялсаныг батлав.
** Чили улсад парламентын сонгууль болж Консерватив нам ялалт байгуулжээ.
** Английн алдарт "Sunday Mirror" сонины анхны дугаар хэвлэгдэв.
* Гуравдугаар сарын 17 - Германы хаант улсын арми анх удаагаа онгоц ашиглан Британийн эсрэг дайралт хийв. Гэвч үүл их хуралдсан байсан тул онилсон газраа бөмбөг унагааж чадаагүй юм.
* Гуравдугаар сарын 18 - Дарданьелсын хоолойд Британийн армийн явуулсан довтолгоо амжилтгүй болжээ.
* Гуравдугаар сарын 19 - Плутон гарагын зургийг анх удаа зурганд буулгав. Гэвч тухайн үед Плутоныг гараг гэж хараахан хүлээн зөвшөөрөөгүй юм.
* Гуравдугаар сарын 20 - Испанийн одон оронч Хосеп Комас и Сола "Хиспаниа 804" гэх жижиг гараг илрүүлжээ. Энэ нь Испанийн одон орончдын хувьд шинэ гараг нээн илрүүлсэн анхны тохиол болсон байна.
* Гуравдугаар сарын 22 - Оросын арми Галисиа буюу одоогийн Польшийн өрнөд хэсгийг олон хоног бүсэлсний эцэст хяналтаа тогтоожээ. Оросын арми Австри-Унгарын эзэнт гүрний найман есөн генерал, 93 ахлах офицер, 2,500 доод шатны офицеруудыг олзолсон юм.
* Гуравдугаар сарын 25 - Япон улсад парламентын сонгууль болж "Улс орноо сэргээн мандуулах нэгдсэн хүч" ялалт байгуулжээ. Тэд Төлөөлөгчдийн танхимын 153 суудал авсан байна.
* Гуравдугаар сарын 26 - Хоккейн алдарт Стенлийн цомд Ванкувер Миллионерсчүүд ялалт байгуулжээ.
* Гуравдугаар сарын 29 - Их Британид Британийн нисэх онгоц үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдав.
 
== Энэ онд төрөгсөд ==