Отгонтэнгэр: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
б aimag flag/coa template |
No edit summary |
||
Мөр 6:
| өндөр = 4008 м
| орчмоосоо_дээшхи_өндөр = 2259 м
| нэр_сүр = Хангайн нурууны ноён оргил
| орших_бүс_нуруу = [[Хангайн нуруу]]
| байршил = {{flag|Монгол улс}}<br>— {{Flag|Завхан аймаг|coa}}<br>—— [[Отгон сум]]
Мөр 24:
}}
'''Отгонтэнгэр уул''' нь [[Монгол улс|Монгол Улсын]] баруун бүс, [[Завхан аймаг|Завхан аймгийн]] нутагт орших [[Хангайн нуруу]]ны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь хангайн нурууны цорын ганц тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.
== Газар зүйн байршил ==
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их [[Тахилгат уул|тахилгатай уулын]] нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд [[ЮНЕСКО]] “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр [[дэлхийн өв|дэлхийн байгалийн өв]] гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь [[Улиастай]] хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино<ref>http://www.medeelel.mn/index.php?page=land&sm=72&s=1217</ref>. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог, аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундага нуур хүртэл 55 км байдаг байна.
== Түүх ==
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.▼
[[Файл:Ontgon-tenger-gipfel.jpg|thumb|right|Отгонтэнгэрийн оргилоос баруун зүг рүү [[Хөх нуур]]ыг харсан байдал]]
▲Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.
Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8-р зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.
== Авиралт==
Отгонтэнгэр ууланд хамгийн анх 1955<ref>[http://www.montsame.mn/read/67734 Завхан аймгийн спортын салбарын 70 жилийн ой болж байна], montsame.mn, 2017-10-04</ref> онд монголын уулын спортын баг анх авиралт хийсэн байна. 2003 оноос хойш оргил хэсгийн мөнх цас, мөсийг хамгаалах үүднээс оргилд гарахыг хорьсон байдаг.
Тус ууланд авирахад жишээлбэл урд энгэр нь нэлээд налуу учир бараг 2500 метрийн өндөр хүртэл тээврийн хэрэгслээр туулах боломжтой. Авиралт хийхэд хамгийн хялбар хэсэг нь зүүн өмнө тал юм.
== Амьтан, ургамал ==
Мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.▼
== Нэр ==
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.▼
▲Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх ''“Отхан”'' буюу ''“Галын хаан, голомт сахигч”'', монгол хэлний эртний үгийн санд ''“Этүгэн”'' буюу ''“Анхны эх газар”'' хэмээсэн унаган монгол үг ажээ.
▲Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, ''“Сүмбэр уул”'', ''“Очирваань хайрхан”'', ''“Цаст цагаан уул”'', ''“Отгонтэнгэр”'', ''“Этүгэн уул”'' хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч
== Онгоцны осол ==
1963 онд [[Улаанбаатар|Улаанбаатраас]] [[Улиастай]]н чиглэлд нисч байсан [[Монголын Иргэний Агаарын Тээвэр|МИАТ]]-ийн [[Ан-24|АН-24]] онгоц битүү манантай таарч Отгонтэнгэрийн зүүн талыг мөргөн унасан байна. Тус онгоцонд багцаагаар 40 гаран зорчигч байсан ба нэг ч хүн амьд гараагүй ажээ.
== Цахим холбоос ==
* [http://www.summitpost.org/mountain/rock/151248/otgon-tenger-uul.html Отгонтэнгэр уул], summitpost.org, (англиар)
==Эх сурвалж==
{{Reflist}}
[[Ангилал:Азийн уул]]
[[Ангилал:Дөрвөн мянгат (уул)]]
[[Ангилал:Монгол орны уул нурууд]]
[[Ангилал:Хангайн нуруу]]
[[Ангилал:Завхан аймгийн газар зүй]]
|