Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 130:
 
Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймгууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харьяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний ( Ордос, Түмэд ) цэргийг дайчилсан байна.
Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харьяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. [[Ар хорчин|Ар Хорчин]], [[Оннигуд]], [[Дөрвөн хүүхэд]] нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичигийнбичгийн данс”-нд буй нэгэн захидалд :
 
{{Эшлэл|...Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад, гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүен ирж хэлэлцэж, Халх жононтой угтаж гарав гэнэм”гэнэм}}... гэжээ.
Мөн {{Эшлэл|...Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй”гархуй}}...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдэглэсэн байна.
 
Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ.
Мөр 139:
Лигдэн хутаг хаан, Халхын Цогт хунтайж, Түвэдийн Занба хаан Данзанвамбо, Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж Хянганы давааг давжээ.
 
Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон ТүвэдийнТөвдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.
 
==Гэр бүл==
Мөр 172:
Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
 
''“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юань улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим [[Инчан]] хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.''
 
''Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч [[Бошигт жонон|Бошигт хаанд]] өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс '''ЖИ ГАО ЖИ БОУ''' хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж… Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус”'' хэмээв.
 
==Лигдэн хутагт хаан, шашин, соёл==