"Дундад зууны монгол аймгууд"-ны өөр хувилбарууд

no edit summary
б (183.81.171.150 (яриа)-н хийсэн засваруудыг 103.9.90.130-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
Энэхүү жагсаалт нь 9-12-р зууны [[монгол]] овог аймгуудын жагсаалт болно.
 
Түрэгийн үед зүүн тийш шахагдсан монголчууд 8-р зуунаас аажим аажимаар эргэн иржээ. 9-12-р зууны үед [[монгол]] овог аймгуудаймгуд Байгаль нуур, [[Ангар]] мөрнөөс өмнө зүгт Цагаан хэрэм, [[Шар мөрөн]], [[Их Хянганы нуруу]]наас [[Эрчис]] мөрний эх, Хар Эрчис, [[Зайсан нуур]], [[Тэнгэр уул]] хүртэл нутагт тархан сууж байв. [[Хар Кидан]]чууд баруун урд зүгт байсан бол бусад [[кидан]]чууд, [[онгуд]] аймаг Зүрчидийн [[Алтан улс]]ын захиргаанд, урд зүгт байсан монголчууд [[Тангуд улс]]ын харъяанд байв. Тангудын захиргаанд байсан монголчуудын талаар хангалттай мэдээ баримт ховор байдаг ба тэд одоогийн [[монгор]] ястны өвөг байсан бололтой. Мөн киданы нутгаас урд зүгт Алтан улсын захиргаанд зарим монголчууд байсан нь Монголын цэрэг тийш довтлоход Монголд дагаар оржээ.
 
[[Уйгурын хаант улс]] 840 онд унасны дараа [[Енисейн хиргис|Киргизийн хаант улс]] Монголд 924 он хүртэл ноёрхож байсан гэдэг ч Судрын чуулганд дурьдсанаар [[Татар]] аймаг хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм. Зарим [[түрэг]] судлаачид монголчуудыг 12-р зууны үед одоогийн Монгол улсад бараг байгаагүй, тухайн үеийн монголчуудыг Монголын зүүн хойд хэсэг, [[Бүгд Найрамдах Буриад Улс|Буриад]], [[Өвөр Байгалын хязгаар]], [[Эрхүү муж]], Хятадын [[Хянган аймаг]] хавиар байсан цөөн тооны [[буриад]], [[түмэд]], тайчууд, [[барлас]], [[Жадаран|жадран]] зэрэг овог аймгууд бүрэлдүүлж байсан бусад [[хэрэйд]], [[найман]], [[жалайр]], хонгирад, (хонгирадын салбар овгууд болох горлос, ихирэс, хонхлууд, олхонуудыг оролцуулан), ойрад, баяд, [[онгуд]], [[татар]]уудыг түрэгүүд байсан гэж тайлбарладаг. Мөн тэд эдгээр түрэг овог аймгууд яваандаа монголчуудад ууссан тул одоогийн монголчуудын дийлэнх нь түрэг гаралтай хүмүүс гэж үздэг. Гэвч дэлхийн эрдэмтдийн дийлэнх нь Түрэгийн захиргааны 300-аад жилд (555-840) түрэг, монголчууд холилдож түрэг, монгол холимог овог аймгууд үүссэн байж болох ч эдгээр овог аймгууд бүгдээрээ монголчууд гэсэн үзлийг баримталдаг. Учир нь дээрх овог аймгуудын нутаг нь эрт үеэс монголчууд нутаглаж байсан мөн эртний [[монгол улсууд]]ын захиргаанд байсан нутагтай таардаг. Мөн [[Кидан улс]] 924 онд [[Енисейн хиргис|Киргизийн хаант улсыг]] бут цохин Монголоос шахсанаар Монгол дахь түрэгийн нөлөөг бүрмөсөн дуусгасан гэдэгтэй дэлхийн эрдэмтэд ерөнхийдөө санал нийлдэг. Киданы довтолгооноос хойш 1200 он хүртэл 200 орчим жил өнгөрсөн учир монголчууд төрөлх нутагтаа нөлөөгөө эргүүлэн тогтоох хангалттай хугацаа өнгөрчээ. Мөн [[Хар Кидан]]д түрэг угсааны [[Уйгур]]ын [[Идигүдийн улс]], [[Харлуг|Харлуг улс]] эзлэгдсэн нь Төв Ази дахь түрэгүүдийн хүчийг улам сулруулжээ.
Anonymous user