Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
the source mistake
Tags: blanking Visual edit
Мөр 1:
байхгүй
Монгол Улс нь [[Сан-Францискогийн гэрээ]] батлагдсан [[1946]] онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, 15 жилийн дараа [[1961]] онд л энэ байгууллагын босгыг алхжээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.
 
байхгүй
Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр,Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн (2009 онд) нар манай улсад айлчилж байсан түүхтэй.
 
байхгүй
===Монгол, НҮБ-ын Харилцааны тухай товч танилцуулга===
*'''Элссэн он сар өдөр''': [[1961]] оны 10 дугаар сарын 27
 
байхгүй
*'''Хамтын ажиллагааны чиглэл зорилго''': НҮБ –ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавхи, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд ашиглах
 
байхгүй
*'''Хамтын ажиллагааны хэлбэр''': НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах
 
байхгүй ишыгйшг иийүышртыүгуөх рйршүугхбүйшыг ийөүшгутөьыг уишыүйгынаөмыибшөу
===Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд===
* Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/
* Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
* Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
* Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
* Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
* Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах
 
байхгүй
===Оролцож хэрэгжүүлсэн тодорхой үйл ажиллагаа===
ЕА–д 50 гаруй тогтоол санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон
 
===НҮБ –ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал (9 удаа)===
*[[1967]] - Сайд нарын Зөвлөлийн дарга [[Юмжаагийн Цэдэнбал]]
*[[1992]], [[1995]] - Ерөнхийлөгч [[Пунсалмаагийн Очирбат]]
*[[1996]] - Ерөнхий сайд [[Мэндсайханы Энхсайхан]]
*[[1999]] - Ерөнхий сайд [[Ринчиннямын Амаржаргал]]
*[[2000]] - Ерөнхийлөгч [[Нацагийн Багабанди]]
*[[2001]] - Ерөнхий сайд [[Намбарын Энхбаяр]]
*[[2002]] - Ерөнхий сайд [[Намбарын Энхбаяр]]
*[[2003]] –Ерөнхийлөгч [[Нацагийн Багабанди]]
 
===НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал===
* Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио де Жанейрогийн дээд
хэмжээний уулзалт (1992 он);
* Хүн ам, хөгжлийн асуудлаарх Каирийн бага хурал (1994 он);
* Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагены дээд хэмжээний уулзалт
(1995);
* Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхий дахины IҮ бага хурал (1995)
* Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт (1999)
*Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаарх Монтеррейн олон улсын бага хурал (2002)
*Тогтвортой хөгжлийн асуудлаарх Йоханесбургийн дээд хэмжээний уулзалт
(2002)
*Мэдээлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)
 
===НҮБ-ын ЕНБД –ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал===
* [[1977]] он -НҮБ-ын ЕНБД Курт Вальдхайм
* [[1987]] он -НҮБ-ын ЕНБД Перес де Куэльяр
* [[2002]] он -НҮБ-ын ЕНБД Кофи Аннан
* [[2009]] он -НҮБ-ын ЕНБД Бан Ки Мүүн
 
===НҮБ-ын НБДГ-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ===
* [[1995]] - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
* [[1999]] - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
* Номхон далайн бүсийн төвийн хурал
* [[2000]] - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
* [[2003]] -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот
 
===НҮБ–ын гол байгууллагуудад сонгогдсон байдал===
*Манай улс:
[[1973]]-[[1976]] -НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл
 
*Манай төлөөлөгчид:
**НҮБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа;
**Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус
сонгогдон ажилласан
 
*Авсан туслалцаа:
[[1963]] оноос эхлэн НҮБ, түүний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан. Ерээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн хоёр жил дараалан Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан.
 
===НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа===
Монгол Улс 90-ээп оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба (анхны даргаар хурандаа Г.Рагчаа ажиллаж байв.) байгуулагдан энхийг сахиулах ажиллагаан чиглэлээр бодиттой үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын сургалтуудад хамрагдаж, бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагааны талаар мэдлэг дадлага олгохоор чармайж эхэлсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний албан хаагчдыг энхийг сахиулах ажиллагааны олон улсын (2000 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байлаа. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахь "MONUC" НҮБ –ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч офицероор, түүнчлэн тэр жилдээ гурван албан хаагч Баруун Сахар дахь "MINURSO" НҮБ-ын сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр Монгол Улс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах НҮБ-ын үйл хэрэгт бодит хувь нэмэрээ оруулж эхэлсэн түүхтэй. 2014 оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 10000 шахуу цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсн цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байна.
 
===Татвар, хандив===
НҮБ–ын [[2004]] оны ерөнхий төсөвт 17 сая төгрөг төлсөн.
 
===Манай иргэд НҮБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал===
НҮБ, түүний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна.
 
===Монгол улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын ерөнхий ассамблейд орууллаж батлуулсан тогтоолууд===
# Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
# Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
# Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
# Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
# Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
# Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
# Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
# Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
# Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
# Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
# Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
# Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
# Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
# Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
# Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
# Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
# Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
# Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
# Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/
 
== Мөн үзэх ==
* [[Нэгдсэн Үндэстний Байгууллага]]
* [[НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга]]
* [[НҮБ-ын гишүүн орнууд]]
* [[НҮБ-ын Хөгжлийн 10 жил]]
* [[Олон Улсын байгууллагууд]]
 
== Гадны холбоос ==
* [http://www.un.org/ United_Nations] (англи, хятад, франц, испани, араб, орос хэлээр)
* [http://www.un.org/documents/resga.htm Ерөнхий Чуулганы шийдвэрүүд] (англи хэлээр)
* [http://dmoz.org/Society/Goүernment/Multilateral/United_Nations/ Нээлттэй Жагсаалт: Society: Government: Multilateral: United Nations]
(англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)
 
[[Ангилал:1961 он]]