"1997 оны Азийн санхүүгийн хямрал"-ны өөр хувилбарууд

б
Тэр үед Тайланд, Индонез болон Өмнөд Солонгос зэрэг улсууд их хэмжээний хувийн [[урсгал данс]]ны алдагдалтай, гадаад зээлийг дэмжсэн [[тогтмол валютын ханш]]ийг барьж байсан бөгөөд энэ нь санхүүгийн болон корпорацийн секторын гадаад валютын хэт их эрсдэлд хүргэсэн. 1990-ээд оны дунд үед энэхүү хоёр хүчин зүйлсийн эдийн засгийн орчин өөрчлөгдөж эхэлсэн юм. [[АНУ]]-ын эдийн засаг 1990-ээд оны эхээр хямралт байдлаасаа сэргэж эхэлсэнтэй адил, [[Алан Грийнспан]]ы удирдлагатай [[АНУ-ын Холбооны Нөөцийн Банк]] инфляциас сэргийлэн АНУ-ын зээлийн хүүг өсгөж эхэлсэн. Энэ нь АНУ-ыг богино хугацааны өндөр зээлийн хүүгээр мөнгөний халуун урсгалыг татаж байсан Зүүн өмнөд азитай хаьцуулахад илүү тааламжтай хөрөнгө оруулалтын бүс нутаг болгосон бөгөөд Зүүн өмнөд Азийн олон орны валютын ханшийг тогворжуулан ам.долларын ханшийг өсгөн, зүүн азийн экспортын өрсөлдөх чадварыг бууруулсан. Тухайн үед Зүүн өмнөд Азийн экспорт 1996 оны хавраас огцом өссөнөөр урсгал дансны хэмжээг бууруулсан байна.
 
Зарим эдийн засагчид тус хямралын гол шалтгааныг их хэмжээний '''үл хөдлөх хөрөнгийн хуримтлалаас''' үүдсэн гэж үзэж байсан бөгөөд мөн [[БНХАУ|эх газрын Хятадын]] бодит эдийн засагт үзүүлсэн нөлөөг [[АСЕАН]]-ын орнуудын экпортын өсөлтийг бууруулахад хүргэсэн хүчин зүйл хэмээн таамаг дэвшүүлж байлаа<ref> http://www.newschool.edu/cepa/publications/workingpapers/archive/cepa0318.pdf </ref>. Хятад нь экпортод чиглэсэн олон тооны шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэнээр 1990-ээд онд Азийн бусад экспортлогчдтой үр ашигтайгаар өрсөлдөж эхэлсэн. Хамгийн чухал зүйл нь Тайланд болон Индонезийн валют 1990-ээд оноос ханш нь өсөн, доллартай [[тогтмол валютын ханш|нягт холбогдсон]] буюу тогтмол валютын ханшаар хөрөвдөг байсан юм. Барууны импортлогчид доллараас хамааран ханш нь унаж байсан валюттай Хятадын хямд үйлдвэрлэлийг сонирхох болсон. Бусад эдийн засагчид 1990-ээд оны эхэн үед AСEAН болон Хятад хоёул зэрэг хурдацтай экспортын өсөлтийг бий болгосон гэсэн дээрхи өгүүлэлтэй санал зөрж байдаг<ref>{{cite book |title=The Asia-Pacific Profile |author=Bernard Eccleston, Michael Dawson, Deborah J. McNamara |year=1998 |publisher=Routledge (UK) |url=http://books.google.com/books?vid=ISBN0415172799&id=l07ak-yd6DAC&pg=RA1-PA311&lpg=RA1-PA311&ots=XgqmmGV3CC&dq=%22Bangkok+Declaration%22+ASEAN&ie=ISO-8859-1&output=html&sig=u2ddDhzn-yVhEn5Fwu3d8iih0OA|id=ISBN 0415172799 }}</ref>.
 
Олон эдийн засагчдын хувьд Азийн хямрал нь зөвхөн зах зээлийн философи буюу технологиор бус, мөн түүнчлэн зээлдэгч-зээлэгчийн харилцаан дахь хүчин зүйлсийг өдөөсөн бодлогыг хэрэгжүүлсэнээс үүссэн гэдэгт итгэлтэй байдаг. Боломжтой болсон томоохон [[кредит(санхүү)|зээл]]үүд нь эмзэг эдийн засгийн уур амьсгалыг үүсгэн, хөрөнгийн үнэ ханшийг хяналтгүй түвшинд хүртэл хөөрөгдсөн<ref> http://web.mit.edu/krugman/www/FIRESALE.htm </ref>. Энэ үед өндөр хөрөнгийн үнэ ханшаас шалгаалан эцэстээ хувь хүмүүс болон компаниудыг өрийн хариуцлагаас зугтаах байдалд хүрэхээр хямарч эхэллээ. Зээлдэгчдийн дунд үүссэн үймээн нь зээлийн хямрал (''credit crunch'') үүсгэн, цаашлаад дампууралд хүргэж, хямралт орноос зээлээ ихээр буцаан татахад хүргэсэн. Үүний дээр, хөрөнгө оруулагчид мөнгөө буцаан татаж авах болоход, [[Гадаад валютын зах зээл|валютын зах зээл]] хямралт орны валютаар дүүрсэнээс үүдэн [[Валютын ханш |валютын ханш]] унаж эхэлсэн. Валютын ханшны уналтаас сэргийлэхийн тулд, дээрхи орны засгийн газрууд (хөрөнгө оруулагчдын зээлийг тухайн орон руу илүү татахын тулд "[[Capital flight|капиталын нислэг]]"-ийг хязгаарлах үүднээс) '''валютын зах зээлд интервенц''' хийн, [[гадаад нөөц]]-өөрөөнөөцөөрөө хэт ихэссэн дотоодын валютыг [[Тогтмол валютын ханш|тогтмол валютын ханш]]аар худалдан аван, '''дотоодын зээлийн хүүг''' хэт өндөр түвшинд хүртэл өсгөхөөс аргагүй байдалд орсон. Эдгээр бодлогыг хэрэгжүүлсэнээр удаан хугацаанд хүлээж байсан үр дүнгээ авч чадаагүй юм. Хязгаарлагдмал хэмжээтэй '''гадаад валютын нөөцөө''' төв банкууд алдаж байхад харьцангүй эрүүл байсан эдийн засгийг хүндээр сүйтгэдэг маш '''өндөр зээлийн хүүг''' хэрэгжүүлсэнээр эмзэг болсон орны эдийн засгийг бүрэн сүйтгэж орхисон. Эдгээр орноос капитал зугтаах хандлага зогсохгүй болох нь тодорхой болсоноор эрх баригчид өөрийн валютын ханшаа [[Хөвөгч валютын ханш|чөлөөлөн]], тогтмол валютын ханшыг барих бодлогоо зөөллөсөн. Ингэж валютын ханш унасанаар банкны дампуурал ихсэн, хямрал цааш үргэлжлэхэд хүргэсэн.
 
Жозеф Стиглиц ба Жеффри Сакс нарын бусад эдийн засагчид хямралын хурдаас хамааран санхүүгийн зах зээлтэй харьцуулахад хямралын үеийн бодит эдийн засагт ач холбогдол өгөөгүй. Тус хямралын тохиолдож байсан үеийн хурд нь Сакс болон бусад эдийн засагчдыг гэнэтийн эрдлийн цохилтоос үүдсэн сонгодог "банкны гүйлт"-тэй харьцуулан үзэхэд хүргэсэн. Саксын хувьд хямралын эхэн үеийн ОУВС-гийн зөвлөгөөг даган засгийн газруудын хэрэгжүүлсэн хатуу мөнгөний бодлого болон нөхцөлт сангийн бодлогыг онцлож байхад, Фредерик Мишкиний хувьд хөрөнгө оруулагчдын дунд бодит эдийн засгийн харьцангуй жижиг эрсдэлийг дөвийлгэсэн "явцуу сэтгэлгээ"-нд хүргэсэн санхүүгийн зах зээл дээрхи өрөөсгөл мэдээллийн нөлөөг онцлож байсан. Иймд тус хямрал нь зах зээлийн философийн зан байдлын эдийн засагчдын анхаарлыг татах болсон. Гэнэтийн эрсдэлийн цохилтын өөр нэгэн шалтгаан нь 1997 оны 7-р сарын 1-ны Хонгконгийн эрх мэдлийн шилжилттэй холбоотой гэж үздэг. 1990-ээд оны дундуур халуун мөнгөний урсгал Зүүн өмнөд азийн бүс нутаг руу урссан хэдий ч, хөрөнгө оруулагчид хүлээгдэж буй эдийн засгийн бодит суурь болон эрсдэлийн мэдээллийн талаар мэдэхгүй байсан. Хонгконгийн ирээдүйн талаархи төсөөлөлгүй байсан нь хөрөнгө оруулагчдыг Азиас гарган, (1997 оны 7-р сарын 2-ны Тай батын ханшийн уналтад хүргэх болсон) тус бүс нутагт эдийн засгийн хурцадмал байдлыг үүсгэсэн<ref>Stiglitz: pp. 12-16</ref>.
2,287

edits