Хөхтөмөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
awdaw
Мөр 4:
 
=== 1362-1368 ===
sda hohtomor gj hen yum
 
Хөхтөмөр жанжин бол [[Баяд]] овгийн хүн бөгөөд багад нь эх нь нас барсан тул нагац ах Цагаантөмөрийн халамжинд өсчээ.Тэрээр Хэнань мужид төрсөн бөгөөд төрсөн эх нь Найман овгийн Монгол вангийн охин, өсөгсөн эцэг Найман овгийн Цагаантөмөр жанжин нь монгол цэргийг удирдаж байсан тул түүний харъяанд дайтаж байжээ. 1362 онд [[Цагаантөмөр]] жанжин Шаньдун мужийн И Доу хотод байхдаа өөрийн туслах [[Тянь Фэнь]] гэгчид хорлогдон үхсэн. Энэ явдалын дараа Хөхтөмөрийг дараагийн удирдагчаар нь томилж босогчдын цэргүүдтэй дайтах болсон. 1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Жу Юань Жанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.