"4 сарын 7"-ны өөр хувилбарууд

no edit summary
б (Bot: Migrating 151 interwiki links, now provided by Wikidata on d:q2505 (translate me))
'''4 сарын 7''' нь жилийн 97 дахь өдөр. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 98 байна. Энэ өдрөөс хойш он дуусахад 268 хоног үлдэнэ.
== Энэ өдөр төрөгсөд ==
 
* [[1949]] - [[Валентина Матвиенко]], [[ОХУ]]-ын улс төрч
== Онцлох үйл явдал ==
* [[1954]] - [[Жэки Чан]], Хонконгийн [[кино жүжигчин]]
* 451 - Хүннү гүрний хаан Аттила Гаулын Метц тосгонд халдан довтлов.
* 529 - Жанжин Корпус Журис Сивилис Зүүн Ромын хаан ширээнд суух хүсэлтээ Зүүн Ромын сенатад илгээжээ.
* 1141 - Английн хаан ширээнд хатан хаан Матильда суув. Ингэснээр тус улсын хамгийн анхны хатан хаан болсон юм.
* 1348 - Чехийн Прага хотод Чарльзын их сургууль байгуулагдав.
* 1521 - Италийн нэрт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Чебу буюу Сүбү арлад хүрчээ.
* 1541 - Португалийн аялагч Францис Завьер Португалийн Дорнод Энэтхэгийг илрүүлэхээр аян замдаа гарав.
* 1724 - Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Гэгээн Жон Пассион" дуурь Лайпциг хотын Гэгээн Николайн сүмд болжээ.
* 1767 - Бирм-Сиамын дайн хоёр жилийн дараа эцэслэв.
* 1788 - Америкийг бүтээсэн эрхмүүд Баруун хойд хэсгийн газар нутгийг илрүүлэв. Тэд одоогийн Охайо мужийн Мариетта хотыг илрүүлсэн байна.
* 1789 - Оттоманы эзэнт гүрэн болон Исламын Халифаар III Селим тодров.
* 1798 - Миссиссипигийн газар нутгийг авах эсэх асуудлаар Испани, Америкийн хооронд маргаан үүсэв.
* 1805 - Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьеннын их театрт гуравдугаар симфонио тайзнаа тавьжээ.
* 1827 - Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн шүдэнзний модоо худалдаалж эхлэв.
* 1829 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит "Мормоны номлол"-ыг бичиж дуусгажээ.
* 1831 - Бразилийн хаан I Педро эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, IV Педро хаан ширээнд суув.
* 1862 - Америкийн иргэний дайн: Холбоотны армийн Теннеси мужийн анги нэгтгэл Эх газрын армийн Миссиссипигийн анги нэгтгэлийг буулган авчээ.
* 1868 - Канадын үндсэн хууль болон улстөрийн системийг үндэслэсэн Томас Д'Арчи МакГий босогчдын гарт амиа алдав.
* 1906 - Везувий галт уул дэлбэрч Ниаполь хотод ихээхэн хохирол учирчээ.
** Африкын Марокко улсад Испани болон Францчууд хяналтаа тогтоов.
* 1908 - Их Британийн Либерал намын даргаар Х.Х.Аскит томилогдсоноор Их Британийн ерөнхий сайд болжээ.
* 1922 - АНУ-ын дотоод хэргийн яам холбооны нөөцөөс хувийн хэвшлийн газрын тосны компаниудад татаас олгохоор болов.
* 1927 - Дэлхийд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. Тухайн үед Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож байгаа Худалдааны сайд Херберт Хүүверийн дүрсийг Нью-Йорк хот руу дамжуулжээ.
* 1933 - Хуурай хууль: Хуурай хуульд нэмэлт өөрчлөлт орж 3.2 хувиас дээш спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хориглохоор болов. Гэвч энэ хууль найман сарын дараа хүчингүй болсон юм.
* 1940 - АНУ-ын Шуудангийн марканд мөнхөрсөн анхны хар арьст хүн Бүүкер Т.Вашингтон болжээ.
* 1943 - Дэлхийн II дайн: Германы цэргүүдийн тушаалаар Украины Тереболива хотод аж төрдөг 1,100 хүний хувцасыг нь тайлж Пребанивка тосгонд орших бөөнөөр хорих лагерт хорив.
** Герман тэргүүтэй сөргөлдөгч талууд Грекыг эзлээд удаагүй байхад тус улсын ерөнхий сайдаар Йоаннис Раллис томилогджээ.
* 1945 - Дэлхийн II дайн: Японы бүтээсэн хамгийн том дайны хөлөг онгоц Америкийн дайралтын улмаас живэв.
** Дэлхийн II дайн: Югославын партизанууд эх орноо харийн дарлалаас чөлөөлжээ.
* 1946 - Сири улс Францын дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болов.
* 1948 - НҮБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.
* 1955 - Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль албан тушаалаа өгөхөөр болов.
* 1964 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод хүний эрхийн төлөө тэмцэж байсан жагсагчид төлөөлөгчдийн танхимын гишүүн Брюс В.Кландерыг бюльдозероор дайрч амийг нь хороожээ.
* 1978 - АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер ньютроны тэсрэх бөмбөгийн хөгжүүлэлтийг зогсоов.
* 1980 - Америк иргэдийг барьцаалсан хэргээр харилцаагаа таслаад байсан Иран-АНУ-ын харилцаа сэргэж эхэлжээ.
* 1986 - Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу Стори Масгрейв, Дон Петерсон нар "STS-6" хөлгөөр сансарт нисэв.
* 1989 - ЗХУ-ын усанд шумбагч "Комсомолец" хөлөг онгоц Баренцын тэнгисийн Норвегийн эрэг орчимд осолдож, 42 далайчин амиа алджээ.
* 1990 - "Скандинавын од" зорчигч тээврийн хөлөг онгоцонд гал гарсны улмаас сөнөж, 159 хүн амиа алдав.
* 1994 - Руандагийн яргалал: Руанда улсын Кигали хотод Тутци үндэстний эсрэг яргалал үйлдэж эхэлжээ.
* 1995 - Чечений анхдугаар дайн: Чеченийн Самашки хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг хэрцгийгээр хөнөөв.
* 2001 - Ангараг гарагыг судлах зорилготой "Одиссей" хөлөг хөөрчээ.
* 2003 - АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв. Үүнээс яг хоёр жилийн дараа Саддам Хуссейны засаглал нуран унажээ.
* 2009 - Нууц хүчний байгууллагуудад барьцаалах, хүний амь хороох тушаал өгсөн гэдэг үндэслэлээр Перу улсын ерөнхийлөгч асан Альберто Фужиморид 25 жилийн хорих ял оноов.
** Молдав улс даяар парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов.
* 2017 - Шведын нийслэл Стокгольм хотод өндөр хурдтай явж байсан ачааны машин иргэд рүү халдаж таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
* 1652 - Ромын пап XII Клемент (1740 онд нас барсан)
* 1882 - Германы 23 дахь канцлер Курт фон Шлайсер (1934 онд нас барсан)
* 1889 - Нобелийн шагналт Чилийн яруу найрагч Габриела Мистрал (1957 онд нас барсан)
* 1891 - Тоглоомын алдарт "Лего" брендыг үндэслэгч Оле Кирк Кристиансен (1958 онд нас барсан)
* 1908 - Олимпын хүрэл медальт Америкийн дүүгүүр шидэгч Петер Заремба (1994 онд нас барсан)
* 1919 - Олимпын зургаа, Дэлхийн 16 удаагийн алтан медальт Италийн туялзуур сэлэмч Эдоардо Манжиаротти (2012 онд нас барсан)
* 1927 - Олимпын мөнгөн медальт, Европын хошой аварга Зөвлөлтийн гурвын харайгч Леонид Шербаков
* 1928 - "Тэмдэглэлийн дэвтэр", "Сансрын каубой" киноны од Жеймс Гарнер
* 1939 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын тус бүр хоёр удаагийн шагналт нэрт найруулагч Френцис Форд Коппола
** Австралийн нэрт сэтгүүлч Девид Фрост (2013 онд нас барсан)
* 1944 - Германы долоо дахь канцлер Герхад Шройдер
* 1946 - Олимпын аварга, Европын хошой мөнгөн медальт Францын гүйгч Колетт Бессон (2005 онд нас барсан)
* 1954 - Хонг Конгын нэрт жүжигчин, холимог тулааны мастер Жеки Чан
* 1957 - Өмнөд Солонгосын жүжигчин Ким Соо Кап
* 1963 - Олимпын хүрэл медальт Америкийн олон төрөлтийн тамирчин Дейв Жонсон
* 1973 - Олимдын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Францын уулын цаначин Кароль Монтилле
* 1976 - Дэлхийн аварга Германы өндрийн харайгч Мартин Бус
* 1983 - Францын хөлбөмбөгч Франк Рибери
* 1986 - Австрийн хөлбөмбөгч Кристиан Фукс
* 1989 - Олимпын хошой, Дэлхийн найм, Еврпын таван удаагийн аварга Францын нэрт жүдоч Тедди Ринье
* 1992 - Олимпы хүрэл медальт Румынь улсын уран гимнастикч Андриа Акатриней
* 1993 - Японы мэргэжлийн сүмоч Ичиножо Ичинноров
 
== Нас барсан алдартнууд ==
* 924 - Италийн хаан I Беренгар (845 онд төрсөн)
* 1498 - Францын хаан VIII Шарль (1470 онд төрсөн)
* 1939 - Австралийн 10 дахь ерөнхий сайд Жозеф Лионс (1879 онд төрсөн)
* 1943 - Францын 12 дахь ерөнхийлөгч Александр Миллеран (1859 онд төрсөн)
* 1947 - "Форд Мотор" компанийг үндэслэгч Хенри Форд (1863 онд төрсөн)
* 1972 - Занзибарын анхны ерөнхийлөгч Абейд Каруме (1905 онд төрсөн)
 
----
1,225

edits