4 сарын 6: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.10.22.27 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 1:
'''4 сарын 6''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 96 дахь ([[өндөр жил]] бол 97 дэх) өдөр юм. Мөн он дуустал 269 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭӨ 46 - Ромын аугаа эзэн хаан Юлий Цезарь Тапсусын тулаанд Каесий Метелиус Скипио, Маркус Порсиус Като нарыг буулган авчээ.
* 1199 - Английн хаан I Ричард мөрөндөө авсан нум сумны шархаа даалгүй амьсгал хураав.
* 1250 - Загалмайтны долоодугаар аян дайн: Францын хаан IX Луй болн түүний арми Египетийн Аюубидсийн ханлигийг эзлэн авчээ.
* 1385 - Португалийн хаан ширээнд I Жон суув.
* 1453 - Оттоманы эзэнт гүрний хаан II Мехмед Константиннополь хотын бүслэлтийг эхлүүлжээ.
* 1652 - Голландын далайчин Ян ван Риебийк Сайн Итгэлтийн хошуунд хүрч улмаар түр амьдрах лагерь барин Кейп Таун гэж нэрлэв.
* 1712 - АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейд боолуудын бослого дэгджээ.
* 1776 - Америкийн хувьсгал: Их Британийн тэнгисийн цэргийн холбооны онгоцыг эзлэх Эх газрын тэнгисийн цэргийн оролдлого бүтэлгүйтэв.
* 1782 - Сиамийн хаан ширээнд суусан I Рама хаан Чакригийн эзэнт гүрнийг байгуулжээ.
* 1808 - Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.
* 1812 - Веллингтоны гүнгээр удирдуулсан Британийн цэрэг Бадазой хотыг эзлэсэн нь хойгийн дайны эргэлтийн цэг болов.
* 1814 - Бурбоны өөрчлөлтөөс шалтгаалан Наполеон Бонапартын эрх ямбыг халж, Элба арал руу цөлжээ.
* 1830 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөний удирдагч Жозеф Смит АНУ-ын Нью-Йорк хотын Манчестер болон Фаейт хотуудад Христийн сүмийг байгуулав.
* 1841 - Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.
* 1862 - Америкийн иргэний дайн: Генерал Улиссес С.Грантын удирдсан Холбоотны армийн цэргүүд Генерал Альберт Сидней Жонстоноор удирдуулсан Эх газрын армийн цэргүүдтэй тулав.
* 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн Умард Виржиниагийн анги нэгтгэл генерал Роберт И.Лийгийн удирдлага дор сүүлийн томоохон тулаанаа эхлүүлжээ.
* 1869 - Целлулойдыг зохион бүтээв.
* 1888 - Америкийн анхны хөдөө аж ахуйн сургууль болох Клемсоны хөдөө аж ахуйн коллежийг үндэслэсэн Томас Грийн Клемсон насан эцэслэжээ.
* 1893 - Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.
* 1895 - Күийнсберригийн хатагтайд элдэв далд утга бүхий захидал явуулсныхаа төлөө алдарт зохиолч Оскар Уайлд Лондон хотноо баривчлагджээ.
* 1896 - Грекын нийслэл Афин хотод орчин үеийн олимпын анхдугаар наадам зохион байгуулагдаж олон улсад олимпизмийн хөдөлгөөн эрчээ авчээ. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.
* [[1909]] - Америкийн адмирал Роберт Пийри, Америкийн аялагч, судлаач Меттью Хенсон нар Хойд туйлд хүрэв.
* [[1911]] - Албанийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх Малесори хөдөлгөөний удирдагч Деде Гьон Лули Дедвукай Монтенегрогийн Түзи тосгонд Албанийн далбааг мандуулжээ.
* 1917 - Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхий Вүүдрой Вильсон Герман улсад дайн зарлав.
* 1919 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.
* 1926 - Хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.
* 1930 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди элс, давч, шавар зэргийг хольж байхдаа "Би Британийн эзэнт гүрнийг хайз олохоор сэгсэрч байгаа минь энэ" гэж мэдэгдэв.
* 1941 - Дэлхийн II дайн: Нацистын Герман "25" ажиллагааны үеэр Югослав, Грек улсуудыг эзлэв.
* 1945 - Дэлхийн II дайн: Сараево хотыг Югославын партизанууд Герман, Хорватын цэргүүдээс чөлөөлжээ.
* 1947 - Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогдов.
* 1957 - Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.
* 1965 - Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.
* 1968 - АНУ-ын Индиана мужийн Ричмонд хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 41 хүн амиа алдан, 150 хүн шархдав.
** Канадын Либерал намын даргаар Пьерре Эллиот Трюдо сонгогдож Канадын ерөнхий сайд болох замаа зассан юм.
* 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Вьетнамын талыг бөмбөгдөж эхэлжээ.
* 1973 - Америкийн сансар судлалын агентлаг Бархасбадь гарагийг судлах зорилгоор "Пионер 11" хөлгийг хөөргөв.
* 1974 - Европын дууны урлагийн ноён оргил Евровижн хөгжмийн наадамд Шведийн поп хамтлаг АББА "Ватерлоо" дуугаараа түрүүлсэн нь их амжилтын гараа байлаа.
* 1979 - Балбад болсн оюутнуудын бослогыг тараав.
* 1984 - Камеруны бүгд найрамдах хамгаалагчид төрийн эргэлт хийсэн ч бүтэлгүйтэв.
* 1992 - Боснийн дайн дэгдэв.
* 1998 - Пакистанын засгийн газар дундын зайн пуужинг туршин нь Энэтхэгийн газар нутагт унав.
** Травелерс Групп Ситикорптой 76 тэрбум ам.долларын үнэ цэнээр нэгдэж бидний мэдэх Ситибанк байгуулагджээ.
* 2004 - Литва улсад ардчилал энхийн замаар ялснаас хойш анх удаа ерөнхийлөгч Роландас Паксас албан тушаалаасаа огцров.
* 2005 - Курдын удирдагч Жалал Талабани Иракийн ерөнхийлөгч болов. Дараа өдөр нь Шийтийн урсгалыг дагагч Ибрахим аль-Жаафариг ерөнхий сайдад томилсон юм.
* 2008 - Египет улсад төрийн бүх алба хаагчид ажил хаялт зарлав.
* 2009 - Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.
* 2010 - Энэтхэгийн Дантевада дүүрэгт цагдаагийн газрын явуулсан ажиллагаагаар 76 босогчийг устган хөнөөв.
* 2012 - Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
* 1483 - Италийн суут уран зураач Рафаель (1520 онд нас барсан)
* 1773 - Шотландын эдийн засагч Жеймс Милл (1836 онд нас барсан)
* 1824 - Шинэ Зеландын долоо дахь ерөнхий сайд Жорж Уотерхаус (1906 онд нас барсан)
* 1890 - "Фоккер" нисэх онгоцны компанийг үндэслэгч Энтони Фоккер (1939 онд нас барсан)
* [[1904]] - Германы гурав дахь канцлер Курт Георг Кайсингер (1988 онд нас барсан)
* [[1911]] - Нобелийн шагналт Германы биохимич Феодор Феликс Конрад Линен (1979 онд нас барсан)
* 1918 - Боливийн 56 дахь ерөнхийлөгч Альфредо Овандо Кандиа (1982 онд нас барсан)
* 1920 - Нобелийн шагналт Америкийн биохимич Эдмонд Х.Фишер
* 1928 - Нобелийн шагналт Америкийн биологич Жеймс Уатсон
* 1942 - Академийн наадмын шагналт найруулагч Баррли Левинсон
* 1947 - "Тоглоомын түүх", "Машинууд" хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Жон Ратценбергер
* 1949 - Нобелийн шагналт Германы физикч Хорст Людвиг Стөрмер
* 1955 - Академийн наадмын шагналт найруулагч, продьюсер Роб Эпстайн
** "Амьд үхдэл", "Галактикийн хамгаалагчид" киноны од жүжигчин Майкл Рүүкер
* 1963 - Экуадорын 54 дэх ерөнхийлөгч, эдийн засагч Рафаель Корреа
* 1969 - "Хөтлөгч: Рон Бургудигийн адал явдал", "Энэ бол 40 нас", "Ахмад Америк: Иргэний дайн", "Хүн шоргоолж" киноны од жүжигчин Пол Радд
* 1970 - Олимпын мөнгөн медальт Хятадын усанд сэлэгч Хуанг Шиаомин
* 1978 - Оросын хөлбөмбөгч Игорь Семшов
* 1986 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки Гоейдо Готаро
* 1988 - Английн хөлбөмбөгч Фабрис Муамба
 
== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1199 - Английн хаан I Ричард (1157 онд төрсөн)
* 1520 - Италийн суут уран зураач Рафаель (1483 онд төрсөн)
* 1528 - Германы суут уран зураач Альбрехт Дюрер (1471 онд төрсөн)
* 1961 - Нобелийн шагналт Бельгийн микробиологич Жюль Борде (1870 онд төрсөн)
* 1971 - Америкийн хөгжмийн зохиолч Игор Стравинский (1882 онд төрсөн)
* 1992 - Америкийн зөгнөлт зохиолч Айсек Асимов (1920 онд төрсөн)
* 1994 - Руанда улсын гурав дахь ерөнхийлөгч Жувенал Хабряримана (1937 онд төрсөн)
** Бурунди улсын тав дахь ерөнхийлөгч Киприен Нтарямира (1955 онд төрсөн)
* 1995 - Грекын ерөнхийлөгч Йоаннис Алеврас ([[1912]] онд төрсөн)
* 2000 - Тунисийн анхны ерөнхийлөгч Хабиб Бургүйба ([[1903]] онд төрсөн)
* 2014 - Академийн болон Академийн хүндэтгэлийн шагнал, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Мики Рүүний (1926 онд төрсөн)
*
== Тэмдэглэлт баярууд ==
* {{USA}} Шинэ шар айрагны баяр
* {{IDN}} Үндэсний загасчдын өдөр
* {{THA}} Чакригийн хаанд улсыг дурсах өдөр
* {{CAN}} {{USA}} Нэхмэл даавууны өдөр
 
== Энэ өдөр нас барагсад ==
 
== Тэмдэглэлт баярууд ==
----
{{Сарууд}}