1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
о
Мөр 348:
* Арваннэгдүгээр сарын 23 - Мексикийн Веракруз хотод байсан Америкийн байлдааны онгоц нутаг руугаа буцаж тус хотод ерөнхийлөгч Венустиано Карранза төв байраа барьжээ.
* Арваннэгдүгээр сарын 24 - Италийн социалист намаас Бенито Муссолини хөөгдөв.
* * Арваннэгдүгээр сарын 26 - Австрийн биологич Карл фон Фриш судалгааны ажлынхаа үеэр балт зөгий нийллэгийнхээ үеэр "бүжиглэж" хоорондоо харилцдаг болохыг олж тогтоосон байна.
* Арваннэгдүгээр сарын 28 - Дэлхийн I дайн: Дайны нөхцөл байдлаас шалтгаалан хаагдаад байсан Нью-Йоркын хөрөнгийн бирж үүдээ нээж бонд арилжаалж эхэлжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
* Арванхоёрдугаар сарын 1 - Арменийн цэргийн анги нэгтгэл Оттоманы эзэнт гүрний эсрэг бослого дэгдээсэн ч эцэстээ ялагдав. Гурван сарын турш болсон бослогын үеэр Арменийн тал 60 хүнээ алджээ.
* Арванхоёрдугаар сарын 2 - Австри-Унгарын эзэнт гүрний цэргүүд Сербийн Белград хотыг эзлэв.
* Арванхоёрдугаар сарын 4 - Мексикийн хувьсгалын удирдагчид болох Панчо Вилла, Эмилиано Запата нар Зочимилко хотод уулзаж, Венустиано Карранзагийн эсрэг нэгдэх талаар тохиролцоонд хүрчээ.
* Арванхоёрдугаар сарын 6 - Панчо Вилла болон Эмилиано Запата нар Мексико хотод 60,000 цэрэг оруулж, ерөнхийлөгч Венустиано Карранзагийн эсрэг бослого эхэлжээ.
** Никарагуа улсын ерөнхийлөгчийн сонгуульд Адольфо Диаз ялалт байгуулан улиран сонгогдов.
* Арванхоёрдугаар сарын 7 - Ромын пап XV Бенедикт удахгүй тохиох зул сарын баярын үеэр галын шугаман дээр хэсэг хугацаанд гал зогсоохыг сөргөлдөгч талуудад уриаллаа. Тэрээр "Буун дуу нэг хором ч атугай намжиж, бурхадын дуулхыг тэд сонсог" гэж хэлсэн үгэндээ дурдсан байна.
** Алдарт жүжичгин Чарли Чаплин "Кистоун" студид сүүлийн киногоо туурвижээ. Түүний сүүлийн киног "Түүхээс өмнөх өнгөрсөн үе" гэдэг байжээ. "Кистоун" студид өнгөрөөсөн сүүлийн жилдээ Ч.Чаплин долоо хоногт 1,000 ам.долларын цалин авдаг байлаа.
* Арванхоёрдугаар сарын 8 - Дэлхийн I дайн: Фолклендын тулаан: Довтон Стардийгийн удирдсан Британийн тэнгисийн цэрэг Германы эзэн хааны тэнгисийн цэргийг Фолкленд аралд буулган авчээ.
* Арванхоёрдугаар сарын 10 - Шинэ Зеландад парламентын сонгууль болж ерөнхий сайд Уиллиам Массигийн Шинэчлэлийн нам ялалт байгуулжээ. Тус нам нийт сонгогчдын 84 хувийн саналаар олонх болсон байна.
* Арванхоёрдугаар сарын 11 - Бенито Муссолини Италийн фашист хөдөлгөөнийг байгуулжээ.
* Арванхоёрдугаар сарын 12 - АНу-ын зам тээврийн асуудал хариуцсан хороо байгуулагдаж, үндэсний хэмжээнд мөрдөгдөх замын стандарт, журмыг боловсруулж эхэлсэн байна.
* Арванхоёрдугаар сарын 13 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Лимановагийн тулаанд Оросын цэргүүдийг буулган авав. Гэвч ялалт байгуулсан тал 12,000 цэргээ алдсан гэдэг. Харин ялагдал хүлээсэн Оросын эзэн хааны арми 30,000 цэргээ алдсан байна.
* Арванхоёрдугаар сарын 14 - Канадын Ванкуверын банк албан ёсоор дампуурчээ. 1910 онд байгуулагдсан тус банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас шалтгаалан хаалгаа барьсан нь энэ ажээ.
* Арванхоёрдугаар сарын 15 - Японы Кюшю арлын Мицүбиши Хожёо нүүрсний уурхай дэлбэрч 687 уурхайчин амиа алдав. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн хөнөөлтэй уурхайн осол байсан юм.
* Арванхоёрдугаар сарын 16 - Дэлхийн I дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Английн хойд тэнгисийн боомтууд руу халдан довтлов. Халдлагын улмаас 137 хүн амиа алджээ.
** Колубарагийн тулаанд Сербичүүд ялалт байгуулах нь тодорхой болов. Энэ тулаанд сөргөлдөгч талуудын аль, аль нь ноцтой хохирол амссан билээ.
* Арванхоёрдугаар сарын 17 - Оттоманы эзэнт гүрэн, Герман, Болгарчууд хамтран ажиллах нууц гэрээ байгуулав.
* Арванхоёрдугаар сарын 18 - Египет улсад Британичууд хяналтаа тогтоов.
* Арванхоёрдугаар сарын 19 - Дэлхийн I дайн: Колубарагын тулаанд Сербийн арми Австри-Унгарын армийг ялжээ.
** Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас К.Ганди Английг оррхин гарч Энэтхэгийг зорив. Тэрээр Энэтхэг хүрэх замдаа Бенгал хэл сурсан байдаг.
* Арванхоёрдугаар сарын 20 - Японы нийслэл Токио хотот байрлах галт тэрэгний буудал ашиглалтад оржээ.
* Арванхоёрдугаар сарын 21 - Дэлхийн I дайн: Британийн нисэх хүчин Германыг анх удаа бөмбөгдөв.
* Арванхоёрдугаар сарын 24 - Дэлхийн I дайн: Герман болон Британийн цэргүүд Баруун фронтод зул сарыг тохиолдуулан түр хугацаанд галаа зогсоожээ.
** Германы нисэх хүчин Английн Довер хотыг бөмбөгдөв.
* Арванхоёрдугаар сарын 25 - Дэлхийн I дайн: Британийн цэргүүд Германы Кухавен боомт хотыг бөмбөгджээ. Гэвч Германы тал ноцтой хохирол амссангүй.
** Дэлхийн I дайн: Оттоманы цэргүүд Оросын мэдэлд байдаг Ардахан хотыг бүслэжээ. Уг бүслэлт нэг сар үргэлжилсэн юм.
Арванхоёрдугаар сарын 29 - Дэлхийн I дайн: Сарикамиш хотод Оттоманы эзэнт гүрэн 12,000 цэрэгтэйгээр дайрав. Хотыг хамгаалж байсан Оросын цэргүүд Оттоманы 6,000 цэргийг устгасан байна.
 
== Энэ онд төрөгсөд ==